Путин: Оросын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоох нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй
2022, 11 сарын 25. 3:561

Барууны орнууд Оросын газрын тосны бүтээгдэхүүнд үнийн дээд хязгаар тогтоохоор төлөвлөж буй нь эрчим хүчний зах зээлд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин анхаарууллаа.

Франс Пресс агентлагийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, Кремлийн ордны зүгээс ерөнхийлөгч Путин Иракийн ерөнхий сайд Мохаммед Шиа аль-Суданитай утсаар ярих үеэрээ "Энэ мэт үйлдэл нь зах зээлийн зарчимд харшлаад тогтохгүй дэлхийн эрчим хүчний зах зээлд ноцтой үр дагавар авчрах магадлалтай" хэмээн дурдсаныг онцлон тэмдэглэжээ.

“Их 7”-гийн бүлэг болон Европын холбоо ирэх 12-р сарын 5-наас эхлэн Оросын газрын тосны үнэд тогтмол хязгаарлалт хийх тохиролцоонд хүрсэн юм.

Үүнтэй холбогдуулан Европын холбооны гишүүн орнууд энэхүү асуудлыг эцэслэн шийдэхээр хэлэлцэж байгаа ч улс орон бүр янз бүрийн байр суурьтай байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өнгөрөгч 22-ны өдөр АНУ-ын Сангийн яам ойрын хэдэн өдөртөө багтаан үнийн дээд хязгаар тогтоох асуудлыг эцэслэхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
3
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Отгооо
121.128.31.227
   /
2022, 11 сарын 25. 7:23

Орос тгээд олон улсын зах зээл ,оршин тогтнох эрх ашгийн зарчмыг дагаж бнаа юм бгаа юу? Ёстой элэг хогнууд

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35