“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ 90 ОЮУТАН ШАЛГАРЛАА
2022, 11 сарын 23. 17:330

“Эрдэнэс Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг уламжлалтай. 2022-2023 оны хичээлийн зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 90 оюутан шалгарч өнөөдөр батламжаа гардаж авлаа.

Жилээс жилд тэтгэлэгт хөтөлбөрийн цар хүрээ нэмэгдэж, оролцох оюутнуудын тоо нэмэгдсээр байна. Анх 2013 онд 11 оюутан хөтөлбөрт хамрагдаж байсан бол 2019 оноос жилд 90 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж нийт 434 оюутанд 434 сая төгрөгийн тэтгэлэг олгож боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна.

Оюутны тэтгэлэг гардуулах арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Гүнжээ, ШУТИС-ийн Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн нар оролцлоо.

Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж, ирээдүйд улс эх орныг хөгжүүлэх, уул уурхайн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсээр байх болно.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02