Дэйл Карнеги Монгол ХХК: Хэцүү цаг үед байгууллагынхаа сэтгэлзүйг хэрхэн удирдах вэ?
2022, 9 сарын 30. 10:340

"Хэрхэн найз нөхөдтэй болж, хүмүүст нөлөөлөх вэ?" буюу “How To Win Friends And Influence People” номын зохиолч Дэйл Карнегийн үүсгэн байгуулсан “Дэйл Карнеги Трэйнинг” өдгөө 110 жилийн түүхтэй, дэлхийн 93 оронд салбартай 2700 гаруй сургагч багштайгаар үйл ажиллагаа явуулж байна.

“Дэйл Карнеги Монгол” буюу “Карьер Эйд” ХХК нь “Дэйл Карнеги Трэйнинг”-ийн Монгол улсад албан ёсоор Франчайз гэрээний дагуу сургалт зохион байгуулах зорилгоор 2013 онд байгуулагдсан. Тус байгууллага Монгол хүний үнэлэмжийг дэлхийн түвшинд хүргэх тал дээр анхаарч харилцаа, илтгэх урлаг, манлайлал борлуулалт, харилцагчийн үйлчилгээ, байгууллагын хөгжил гэх мэт сургалтын хөтөлбөрүүдийг ОУ-ын ISO 9001:2015 стандартын дагуу зохион байгуулдаг.

Удахгүй 10 жилийн ой нь тохиох гэж буй “Дэйл Карнеги Монгол” нь амжилттай ажиллаж “БҮС НУТАГТАА ХУРДТАЙ, ӨСӨЛТТЭЙ САЛБАР” болон “САЯТАН КЛУБ” шагналуудыг хүртэж, Тайвань, Япон, Солонгос, Энэтхэг болон Индонез зэрэг улсуудтай тэргүүлэгчийн эгнээнд орж байсан байна. Мөн түүнчлэн дэлхийн хэмжээнд Сургалтын чанараараа нийт “Дэйл Карнеги Трэйнинг”-ийн франчайзууд дундаа “ТОП-8”-т орж шилдгээр шалгарсан амжилтуудыг гаргасан.

“Дэйл Карнеги Монгол” багш нарынхаа тоог нэмэх зорилгоор ISO стандартаар баталгаажсан сургагч багш бэлтгэх 498 цагийн процессын дагуу бүтэн жилийн турш нэмэлтээр 10 сургагч багш бэлтгэж байна. 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй шинэ сургагч багш нарын “ISO Certified Trainer” эрх авах шалгалтын “DNA” нэртэй арга хэмжээг удирдан явуулах зорилгоор Карнеги Мастер зэрэгтэй Индонез улсын иргэн Паул Жеремиа Браян Сирегар / Paul Jeremiah Brian Siregar Монголд хүрэлцэн ирсэн.

Карнеги Мастехр Паул Сирегар нь Монголд байх хугацаандаа буюу 2022 оны 9-р сарын 29-нд "Does Your Organization have the Psychological Safety and Agility to Thrive in VUCA world?" сэдвийн хүрээнд “Corporate Hotel and Conventions Centre”-т С-Түвшний удирдлагуудад зориулан #воркшоп хийлээ.

Воркшопын хүрээнд байгууллагын сэтгэл зүйн аюулгүй байдал гэж юуг хэлэх вэ? Байгууллагын сэтгэл зүйн аюулгүй байдал бүрдэх ямар алхмууд байдаг вэ? Үүнийг бий болгох удирдлагууд ямар үүрэгтэй вэ? гэсэн асуултуудын хүрээнд хариулан ярилцлаа. Воркшопын үеэр оролцогчдоос байгууллагад нь ямар сайжруулалт хийх шаардлагатай байгаа талаар жижиг судалгаа авсан. Судалгааны үр дүнд хамгийн их сайжруулах шаардлагатай зүйл бол хамтын ажиллагаа, үүний дараа харилцан итгэлцэл гэж тодорсон байна.

Дэйл Карнегийн сургагч багийн хамгийн дээд зэрэг болох Карнеги Мастер Паул Сирегар VUCA ертөнцөд байгууллагынхаа сэтгэлзүйг хэрхэн удирдах талаар ийнхүү зөвлөж байна:

Эртний Грекийн философич ГЕРАКЛИТийн хэлснээр “Өөрчлөгддөггүй ганц зүйл бол ӨӨРЧЛӨЛТ юм”. Дэлхий ертөнц байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд түүнийг дагаад хүний амьдралын хэв маяг бас өөрчлөгдсөөр ирсэн. Сүүлийн жилүүдэд гарч байгаа өөрчлөлтүүдийн ялгаа нь гэвэл маш хурдацтай байгаа явдал юм. Цар тахлын нөлөөгөөр өөрчлөлтийн хурд нэмэгдсээр байгаа тул аливааг тэр тусмаа бизнесийг урьдчилан таамаглахад тун хэцүү болсон.

Одоогийн VUCA (хувьсамтгай/Volatility, тодорхойгүй/Uncertainty, ээдрээтэй/Complexity, эргэлзээтэй/Ambiguity) гэж нэрлээд байгаа нөхцөл байдалд шийдвэр гаргахдаа түүхэн дата мэдээлэл дээр үндэслэн хийх боломжгүй болсон учир байгууллага болон удирдлагууд маш хурдтай байх хэрэгтэй болсон. Энэ нь бид зорилгодоо хүрэхийн тулд дасан зохицох болон дасан зохицуулах чадвартай байх шаардлагатай гэсэн үг.

Хурдацтай байгууллага бий болгох хамгийн гол шалгуур бол яг үнэндээ байгууллагын ажилтнуудын хурдтай байдал юм. Өөрөөр хэлбэл байгууллагын ажилтнууд өөрчлөлтөд хэр хурдацтай хариу үйлдэл үзүүлж чадаж байна гэдэг юм. Тэд сэтгэл зүйгээрээ аюулгүй байдлыг мэдэрсэн тэр үед л хурдацтай байж чаддаг. Сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгож чадвал байгууллагын ажилтнууд бидэнд хурдацтай байгууллага бий болгоход туслах болно.

“Дэйл Карнеги Монгол” / “Карьер Эйд” ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00