Дотоодын шилдэг стартап компанийнхан Казакстан улсын ерөнхийлөгчид төслөө танилцуулна
2022, 9 сарын 29. 10:420

Дотоодын клауд виртуалчлалын салбарт тэргүүлэгч ФИБО КЛАУД компанийнхан Төв азийн зах зээлд тэлэхээр оролдож байна. Уг компани Google For Startups нэрийн дор Төв азийн орнуудын шилдэг 15 гарааны бизнес оролцож буй хурдасгуур хөтөлбөрт Монгол улсыг төлөөлж буй бөгөөд эдгээр компаниудаас шилдэг гурван компанийг онцолж Бүгд Найрамдах Казакстан улсын төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев-д өөрсдийн төслөө танилцуулах боломжийг олгохоор болсон байна.

Энэ хүрээнд ФИБО КЛАУД компани өөрсдийн клауд шийдлийг тус улсын ерөнхийлөгчид танилцуулах бөгөөд тэдний технологи Казахстан улсын цахим шилжилтийн онцлох салбаруудад ашиглах боломжтой байна.

Төв азийн улс орнууд, тэр дундаа Бүгд найрамдах Казакстан улс нь *НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2019-2025 он хүртэл Азидаа цахим технологиор тэргүүлэх 10 улсын нэг болох хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь тус улс технологийн салбартаа хэрхэн анхаарч байгааг анзаарч болох юм. Мөн Казахстан улс болон Төв Азийн бүс нутагт цахим шилжилт идэвхтэй явагдаж хувийн болон төрийн бүхий л шатнууд байгууллагууд найдвартай, уян хатан клауд шийдлийн хэрэгцээ огцом нэмэгдэж байна.

Фибо Клауд компани нь салбартаа тэргүүлэгч бөгөөд клауд виртуалчлалын салбарт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага цаашлаад боловсрол, эрүүл мэнд, бизнесийн салбарын цахим технологи болон тэдгээртэй уялдаа холбоо бүхий системийг цахимжуулах ажлуудыг гардан хийсэн туршлагатай компани билээ. Тэдний шийдлийг дотоодын томоохон дата төв бүхий байгууллагууд ашигладаг бөгөөд нийт Монгол улсын виртуалчлалын 60%-г хангадаг.

Сүүлийн гурван сарын хугацаанд тэд Казахстан улсын хэд хэдэн том дата төвтэй уулзаж хамтран ажиллах хэлэлцээр үргэлжилсээр байгааг компанийн зүгээс мэдэгдэж байна. Эдгээрийн үр дүнд Монгол улсын программ хангамж үйлдвэрлэгч компаниуд төв азийн бизнесменүүдээс хөрөнгө оруулалт татах, тэдний бүтээсэн программ хангамжийг төв азийн зах зээлд тогтмол нийлүүлэх боломж бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02