“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээн дээр уулзацгаая
2022, 9 сарын 27. 16:000

Голомт банкнаас орон нутгийн хөгжлийг түргэсгэхэд хувь нэмэр оруулах, улмаар техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломжийг илүү НЭЭЛТТЭЙ болгох зорилгоор “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээг Эрдэнэт хотод зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд шинэ технологи, дижитал шийдлийг өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлсэн 40 гаруй байгууллагууд оролцон “НЭЭЛТТЭЙ ирээдүй” уриан дор нэгдэж, хамтран ажиллаж буйгаараа онцлогтой.

“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээ нь 2022.09.28 болон 2022.09.29-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах ҮЗЭСГЭЛЭН болон “Дижитал шилжилт” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Арга хэмжээ болох өдрүүдэд ҮЗЭСГЭЛЭН 09:00 цагаас “Хангарьд Палас” спорт ордонд эхлэх бол, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ нь 11:00 цагаас “Уурхайчдын соёлын ордон”-д зохион байгуулагдах болно.

Хамтрагч байгууллагуудын мэдээллийг доор байрлах зургаас харна уу.

Та “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээнд хүрэлцэн ирснээр дээрх байгууллагуудын дижитал үйлчилгээтэй танилцаж, хэрэглэгч болохоос гадна төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлтийг эдлэх боломжтой. Мөн энэ үеэр Голомт банк өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зочдод мэдээлэл өгч, банкны үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллах тул эрхэм Эрдэнэтчүүд та бүхэнд “Дижитал Эрдэнэт” арга хэмжээний үүд хаалга 2 өдрийн турш НЭЭЛТТЭЙ байх болно.

Таныг “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээнд урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17