Хүн бүрийн эзэмшсэн байвал зохилтой 6 “soft skill” буюу дотоод ур чадвар
2022, 9 сарын 26. 14:311

Орчин цагт “soft skill, hard skill” буюу дотоод, гадаад ур чадварын тухай өргөнөөр ярих болсон билээ. Энэ хоёр төрлийн ур чадварын гадаад нь ямарваа нэг ажлыг даан авч хийхэд хэрэгтэй практик мэдлэгийг хэлдэг бол дотоод нь аль ч салбарт ажиллахад хэрэгтэй, хүн бүрийн эзэмшсэн байвал зохилтой ур чадваруудыг хэлдэг. Тэгвэл бид танд ажлын зар болгонд дурдагддаг, хүн бүрийн эзэмшсэн байвал зохилтой 6 дотоод ур чадварыг танилцуулъя.

Хөдөлмөр эрхлэлтийн уян хатан байдал

Ажил олгогч байгууллага бүрийн эрж хайдаг дотоод ур чадвар бол хөдөлмөр эрхлэлтийн уян хатан байдал юм. Учир нь бүх л байгууллагад гэнэтийн, урьдчилан тооцох боломжгүй асуудлуудаас үүдэн нэг ажилтан нөгөөгөө орлон ажиллах, хөдөлмөрийн гэрээний хүрээнд хүлээлгэсэн үүрэг даалгавраас өөр үүрэг даалгавар оноох зэрэг шаардлага гардаг. Жишээлбэл, одоо цагт зайнаас ажиллах гэдэг дотоод ур чадварт тооцогдох болсон бөгөөд ажиллах орчноос үл хамааран дааж авсан ажлаа бүрэн гүйцэтгэлтэй хийн хүлээлгэн өгдөг байх нь маш том давуу тал болох юм.

Манлайлах чадвар

Багийн тоглогч бүр манлайлагч байх албагүй ч манлайлагч үгүй цагт баг хамт олноо манлайлж чаддаг нэгэн байх гэдэг бас л нэг давуу тал. Манлайлах ур чадвартай байхад та заавал удирдах албан тушаалтай байх ч шаардлагагүй шүү дээ. Багийн гишүүдээ урамшуулж, ажлаа илүү сайн хийхэд нөлөөлж чаддаг нэгэн байхыг ч манлайлах ур чадвартай гэж үзнэ.

Багаар ажиллах чадвар

Бизнесийн үйл ажиллагаанд бүлгийн зохицуулалт чухал байдаг тул багаар ажиллах ур чадвартай байх нь бараг л ажилтан бүрд тавигдах шаардлага юм. Гэхдээ энэхүү шаардлагад тэнцэж буй эсэхээ та ажлын туршлагаараа л батлан харуулах болно. Тодруулбал, нэг байгууллагадаа хэр удаан, тогтвортой ажилласан бэ гэдэг нь хувь хүний багаар ажиллах чадвар хэр сайн болохыг илтгэдэг юм.

Бүтээлчээр сэтгэх, суралцах ур чадвар

Шинэ зүйлсийг сурах эрмэлзэлтэй байж, шинийг эрэлхийлж, аливаа асуудалд бүтээлчээр хандах нь байгууллага бүрийн сайшаадаг ур чадвар билээ. Хэрэв та бүтээлчээр сэтгэдэг, шинийг суралцахаас хойш суудаггүй нэгэн бол энэ тухайгаа өөрийн анкет дээр хавсаргаарай.

Цагийн зохион байгуулалт

Аливаа ажлыг дааж авсан цагтаа дуусгаж чаддаг байх нь ажлын байранд шаардагдах нэн чухал ур чадварын нэг. Харин дааж авсан ажлаа товлосон хугацаанд дуусгахын тулд цагийн зохион байгуулалт сайтай байх учиртай. Цагийг үр бүтээлтэй ашиглаж сурсан хүнийг ажилд авах нь ямар ч байгууллагад ашигтай шүү дээ.

Зөрчил шийдвэрлэх чадвар

Ажил хэргийн хүрээнд үл ойлголцол үүссэн тохиолдолд түүнийг эергээр шийдвэрлэж, өрөөний уур амьсгалыг мэдэрч, түүнийг зөөлрүүлж чаддаг байснаар тухайн байгууллага, хамт олон урт удаан хугацаанд нэг баг болж ажиллаж чадна. Тиймээс зөрчил шийдвэрлэх ур чадвартай байх гэдэг нь хувь хүн асуудалд өөрийн сэтгэл хөдлөлөөр хандахаас илүүтэй, асуудлыг бүх талаас авч үзэн, энх тайвныг тогтоож чаддаг байхыг хэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
6
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Мөнхзул
   /
2022, 12 сарын 2. 0:36

хүний оюун ухаанд хувь нэмэр оруулж буй та бүхэнд маш их баярлалаа

Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28