Юнитра ХХК хүний нөөцийн бүрдүүлэлтийн 2 дахь аяныг 2022 оны 9-р сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд зарлалаа
2022, 8 сарын 19. 10:040

Тус компаниас зарласан “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян 2”-той холбоотойгоор хүний нөөцийн албаны менежер Б. Буянхишигээс дараах хэдэн зүйлсийг тодрууллаа.

Яагаад Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяныг зохион байгуулах болсон бэ?

Юнитра ХХК-ийн хувьд 2 жилийн өмнө буюу 2020 оны 9-р сард Хүний нөөц бүрдүүлэлтийн аяныг амжилттай зохион байгуулж олон чадварлаг, эрч хүчтэй залуусаар багаа бэхжүүлсэн. Хүний нөөцийн бүрдүүлэлтийн 2 дахь аяныг зохион байгуулах болсон санаачилга, бодит шаардлага нь одоо цагт хэн нэгэн ажилтан гарсны дараа ажлын байрны зар өгөөд сонгон шалгаруулалт хийхээс илүүтэйгээр өөрсдийн эрхэм зорилго, үнэт зүйлд тохирох эерэг хандлага, сурах чин хүсэл эрмэлзлэлтэй залуусыг сургаж, бэлдэж авах замаар хүний нөөцөө бүрдүүлэх нь цаг үеийн шаардлага болсон гэж харж байна. Тиймээс бид хүний нөөцийн урт хугацааны төлөвлөлт хийж ажиллах бодлого, чиглэлтэй ажиллаж байна. Тоогоор илэрхийлбэл бид ажилтнуудынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Бүрдүүлэлтийн аян гэхээр зөвхөн нээлттэй байгаа ажлын байрууд дээр ажил горилогчдоос анкет авч бүртгэнэ гэсэн үг үү?

2 жилийн өмнөхтэй харьцуулбал хүний нөөцийн хувьд, ажилтнуудын тооны хувьд 2 дахин нэмэгдсэн байна. Одоо ч бид борлуулалтын сувгаа нэмэгдүүлж, ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлэх гэж зорьж байгаа нь бидэнд зах зээлийн хувьд боломж байгаа, үйл ажиллагааны хувьд өргөжин тэлж буйг илтгэж байгаа юм. Энэ хирээр шинэ ажлын байр бий болгох, ажлын байруудыг илүү төрөлжүүлж, нарийвчлан гаргах шаардлагууд бас бодитойгоор тулгарч байна. Иймээс зөвхөн нээлттэй ажлын байр гэлтгүй тоног төхөөрөмж, багажны худалдаа, засвар үйлчилгээний салбарт ажиллах сонирхолтой залуусыг манай компанид хандаж, өөрийн анкет, мэдээллээ өгөхийг урьж байна. Нээлттэй ажлын байруудаас бусад ажлын байрууд дээр мөн бүрдүүлэлт хийж, нөөц бүрдүүлэх юм. Яг одоогоор нээлттэй байгаа ажлын байрууд бол:

* Маркетер – 1 хүн

* Харилцагчийн үйлчилгээний менежер – 1 хүн

* Байгууллага хариуцсан худалдааны төлөөлөгч - 5 хүн

* Дэлгүүрийн борлуулалтын ажилтан – 4 хүн

* Сэлбэг захиалгын мэргэжилтэн – 2 хүн

* Импорт ложистикийн менежер – 1 хүн

* Харилцагчийн үйлчилгээний ажилтан – 1 хүн тус тус авахаар байгаа юм.

Юнитра ХХК-д ажилд орсноор ямар давуу тал, боломжийг хүртэх вэ?

Манай компани “Техникийн дэвшлийг хүн бүрт” уриатайгаар тоног төхөөрөмж, багажны зах зээлд дэлхийд тэргүүлэгч 50 гаруй брэндийн бараа бүтээгдэхүүнийг Монголдоо албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг. Брэнд компаниудтай хамтарч ажиллах боломж гэдэг залууст маш их зүйл сурах бололцоог олгодог. Брэнд компани, брэнд бүтээгдэхүүнтэй хамтарч ажиллах тохиолдолд тухайн ажилтнуудын хувьд амьдралын чанар маш ихээр дээшилдэг юм шиг санагддаг. Гадны сайн туршлагуудаас суралцана гэсэн үг шүү дээ.

Мэдээж цалин хөлсийн хувьд өрсөлдөхүйц. Тухайлбал үндсэн цалингаас гадна борлуулалтын урамшуулал, 13 дахь сарын цалин, хоол унааны нэмэгдэл, илүү цагийн хөлс олгодог. Та бүхэн манай найрсаг хамт олонтой нэгдэхийг урьж байна.

Ажил сонирхсон залуус хэрхэн аянд хамрагдаж, сонгон шалгаруулалтанд оролцох вэ?

Компанийн төв оффис Мишээл экспогийн баруун талд байрладаг. Өөрийн биеэр ирж анкет бөглөн ярилцлаганд орох боломжтой. Мөн hr@unitra.mn, hr1@unitra.mn и-мэйл хаягуудаар өөрийн анкет, CV-г илгээх, мөн 70131766, 96100101, 98000890 дугаарууд руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

 

Баярлалаа. Техникт дур сонирхолтой, эрч хүчтэй, энэ салбарт хүчээ сорих дуртай залуусыг аянд хамрагдаж, манай багт нэгдэхийг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41