ОХУ Калининградад хэт авианы пуужингаар тоноглогдсон гурван сөнөөгчөө байрлуулжээ
2022, 8 сарын 19. 5:4415

ОХУ хэт авианы пуужин тээвэрлэдэг сөнөөгч онгоцуудаа Калининградын баруун далайн эрэгт байрлуулсан тухай Оросын төрийн мэдлийн Интерфакс агентлагаас иш татан Ройтерс агентлаг мэдээллээ.

Интерфакс агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам орон нутгийн цагаар 18-ны өдөр хэлэхдээ, "Кинжал" хэт авианы пуужингаар тоноглогдсон “МиГ-31” гурван сөнөөгч онгоцыг Калининградын нутаг дэвсгэрт шилжүүлж, 24 цагийн турш бэлэн байдалд байлгах болно гэжээ.

Калининград бол өмнөд болон зүүн хойд талаараа НАТО, Европын холбоо, Европын холбооны гишүүн Польш, Литва улсуудтай тус тус хиллэдэг Оросын хилийн чанад дахь газар нутаг юм.

Литва улс ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хүрээнд тус улсаар дамжин Калининград руу очдог Оросын ачаа тээврийг хязгаарласан явдал нь ОХУ-ын зүгээс хариу арга хэмжээг хатуухан авахаа мэдэгдэхэд хүргэж байсан удаатай.

Гэвч Литва улс эцэст нь энэхүү шийдвэрээ цуцлан байдал хэсэг намжсан ч энэ удаад ОХУ хэт авианы пуужингаар тоноглогдсон гурван сөнөөгч онгоцоо байрлуулснаар бүс нутгийн эргэн тойронд хурцадмал байдал дахин нэмэгдэх аюул нүүрлээд байна.

Өмнө нь Финландын Батлан ​​хамгаалах яам ОХУ-ын хоёр “МиГ-31” сөнөөгч онгоц Оросоос 150 км-ийн зайд орших Порвоо хотын ойролцоох агаарын орон зайд нэвтэрсэн байж болзошгүй гэж мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
10
2
3
4
3
9
Сэтгэгдэл үлдээх
Нийт 15 сэтгэгдэл
37.170.124.70
   /
2022, 9 сарын 1. 16:01

2 дах хойд солонгос

202.126.89.226
   /
2022, 8 сарын 21. 21:13

Баруун будаа болноо.Сөнөнө.

Зочин
203.91.115.50
   /
2022, 8 сарын 20. 11:51

Орос орос гээд муулаад байгаа эрлийз новшнуудад 200жил дарлуулаж мөлжүүлээд өвчний үүр тэмбүүндээ баригдсан цөөхөн хэдэн хүнийг хэн эмчлэж хэн тусгаар улс болход нь тусалсан юм бэ? Хэрэв тэгээгүй бол та нарын аав ээж өвөө эмээ чинь энэ хороо дээр байхгүй байх байлаа та нар бол бүүр ч байхгүй

202.21.108.224
   /
2022, 8 сарын 22. 10:55

Chi ooroo orosiin erliiz

0 0
66.181.161.65
   /
2022, 8 сарын 20. 15:15

Тиймээ

0 0
66.181.161.99
   /
2022, 8 сарын 20. 12:41

Chi ooroo hulmas Orosiin shiverkov Mongoliig komentern shigee hutgahgui shuu. Hudlaa hujaa boostei neg orond banzaltaj baij Mongol gej daljignah hereggui

0 2
Дүүдээ
64.119.23.113
   /
2022, 8 сарын 20. 7:23

Согтуу коммунистууд уусан гоонийхоо халуунд хуцаж байхгүй юу 3 өлсгөлөн нисгэгчид нь 100 доллар өгөөд Москваруу нь нисэгчих Орос бүрэн дампуурсан одоо хүүхнүүд нь кг төмсөөр шаалгаад хэвтэж байгаа

66.181.161.65
   /
2022, 8 сарын 20. 15:16

Тэнэг архичин

0 0
66.181.161.23
   /
2022, 8 сарын 20. 9:27

Ширхэг төмсний ч үнэгүй шивэр ханхалсан өмхий хужаагийн атаархуу үг ч мөн дөө.Ар тал нь алдсаар байгаад жалга болцон гаж новшийн атаархсан үзэн ядалт нь Орос руу хандцан өлөн гомо сда..

3 0
Оюун
66.181.176.105
   /
2022, 8 сарын 19. 18:41

тэр гуравыг сөнөөхөд өмархан ойрын зайнаас ихсбуугаар 3 буудаад л болно мөн тэнэг шүүтОросууд

202.9.41.141
   /
2022, 8 сарын 20. 8:48

Санааг чинь ойлголоо. Тэгэхдээ бичсэн юмыг чинь уншаад инээд хүрлээ.

0 0
Зочин
66.181.161.99
   /
2022, 8 сарын 19. 20:11

Миг 31 хэр өндөрт хөөрдөг хэр хурдан онгоц гэдэгийг мэдэх үү юу нь их буу сөнөөгч онгоц ч барааг нь харахад хэцүү ш дэ

8 0
103.229.121.173
   /
2022, 8 сарын 19. 18:32

ОРОС Ч ТОМ ХОЙД СОЛОНГОС БОЛЛООДОО ККК

66.181.190.138
   /
2022, 8 сарын 19. 9:20

Зөв оросыг дэмжиж байна барууныхан оросыг хэтэрхий хэвчаад байгаа юм болохгүй бол дэлхийн дайныг эхлүүлэх хэрэгтэй

Зочин
202.55.188.82
   /
2022, 8 сарын 19. 11:46

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр том ашиг сонирхол,том гүрнүүдийн асуудлууд дунд фин,литви,латви,эстони,польшууд юу бэ..Өөрсдийгөө хэн гэж гэж бодсон юм бол..Чимээгүйхэн довоо шарлуулж суувал өөрсөд нь л хэрэгтэй бх

24 0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04