Путин хуучин ЗХУ-ын тогтолцоог сэргээж 10 хүүхэд төрүүлж өсгөсөн ээжид “Баатар эх” одон гардуулахаар болжээ
2022, 8 сарын 19. 4:520

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 10 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд “Баатар эх” одон гардуулах шийдвэр гаргажээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа тус улсын хүн амын тоо ихээхэн цөөрсөн тул төрөлтийг дэмжих зорилгоор хуучин ЗХУ-ын үед хэрэгжүүлж асан тогтолцоо ийнхүү эргэн сэргээж буй нь энэ аж.

ТАСС агентлаг болон Вашингтон Пост сонины орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдээлснээр, ерөнхийлөгч Путин 15-ны өдөр энэ тухай ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурсан байна. Улмаар арав дахь хүүхэд нь нэг нас хүрэхэд тухайн ээжид алт, очир эрдэнээр урласан одонгийн хамт нэг сая рублийн урамшуулал олгохоор тус зарлигт тусгажээ. Түүнчлэн энэхүү одонг авах үед бусад есөн хүүхэд нь бүгд амьд сэрүүн байх ёстой гэнэ.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийг одонгоор шагнадаг энэхүү тогтолцоо нь ЗХУ-ын генерал Иосиф Сталины үед буюу 1944 онд бий болсон ба 1991 оныг хүртэл хэрэгжсээр байжээ. Дэлхийн 2-р дайнд ЗХУ олон мянган иргэнээ алдсаны дараачаас хүн амын бууралтын асуудлыг шийдвэрлэхийн тулд төрөлтийг энэ мэт аргаар дэмжиж байв.

Ерөнхийлөгч Путин энэхүү одонг эргэн сэргээх болсон шалтгааныг зарим хүмүүс тус улсын хүн амын өсөлт төдийлөн нэмэгдэхгүй байгаатай холбон тайлбарласан ба сүүлийн үед Оросын хүн ам 145 сая хүрэхгүй болтлоо буураад байгаа аж. Үүнээс гадна Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш улам бүр муудаж буй олон нийтийн санаа бодлыг тайвшруулж, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой гэсэн тайлбарыг ч мөн зарим хүмүүс хийжээ.

Лондонгийн Их Сургуулийн дэд профессор Кристин Росс хэлэхдээ, "”Баатар эх” одонг сэргээсэн энэхүү явдал нь хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж буйг эх орондоо үйлчилж байгаа хэрэг гэж үздэг өнгөрсөн үеийн сталинизм руу буцаж ухарсан явдал юм. 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсний дараа Орост хүчтэй газар авсан эх оронч үзэл, үндсэрхэг хөдөлгөөний нэг хэсэг" гэж мөн өдөр Вашингтон Пост сонинд сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
2
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00