АНУ ирэх намраас Тайваньтай худалдааны хэлэлцээ хийж эхэлнэ хэмээн мэдэгдсэний дараа Хятад улс Тайванийн эсрэг цэргийн онгоц, байлдааны хөлөг онгоцуудаа илгээсэн байна.
Тайваний Батлан хамгаалах яам 18-ны өдөр цахим хуудаснаа мэдээлснээр, мөн өдрийн 17:00 цагийн орчимд Хятадын 51 цэргийн нисэх онгоц, 6 байлдааны хөлөг онгоц Тайванийг тойрсон агаарын орон зай, усан хилд байрлаж байгааг илрүүлжээ.
Үүнээс Хятадын 25 цэргийн нисэх онгоц Тайванийн хоолойн дунд шугамыг давах буюу баруун өмнөд хэсэгт байрлах агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсэд нэвтэрсэн гэж Батлан хамгаалах яамны зүгээс мэдэгдэв.
Тайванийн хоолойн дунд шугам гэдэг нь 1954 оны 12-р сард АНУ, Тайванийн хооронд харилцан хамгаалалтын гэрээ байгуулсны дараа Хятад, Тайванийн хооронд цэргийн мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 1955 онд АНУ-аас зарласан албан бус хилийн шугам юм.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнгөрөгч 2-ны өдөр Тайваньд айлчилснаас хойш Хятад улс өдөр бүр цэргийн нисэх онгоц ашиглан Тайваний хоолойн дунд шугамыг давсаар байгаа билээ.
Түүнчлэн АНУ-ын худалдааны төлөөлөгч 17-ны өдөр мэдэгдэхдээ, Тайваньтай худалдааны түншлэлээ бэхжүүлэхийн тулд Тайвань дахь Америкийн нийгэмлэг болон АНУ-д суугаа Тайваний эдийн засаг, соёлын төлөөлөгчид энэ намар албан ёсны хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон тухай онцлон тэмдэглэсэн юм.
Эх сурвалж: MBC
Гол санаа зорилго нь Тайваний хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг тасалдуулах шүү дээ. Зах зээлийн зарчмаар барахгүй болохоороо Хятадтай дайн хийлгэж үйлдвэрлэлийг зогсоох санаатай. Тэгээд бүтэхгүй болоод ирэхээр нь Байден төрөөс маш их мөнгө энэ салбараа дэмжихээр өгөх гэж хууль батлуулж байгаа нь зах зээлийн зарчмыг зөрчиж байгаа юм. Тэгээд болоогүй Хятадыг өдөөн хатгасаар л...
Ази тив хөгжих гээд болдогүй . Америк нэртэй Англи зөнөг үймүүлж дайнтай болгох зорилоготой .
Энэ Америкууд яах гэж бүх л юманд далдагнаж явдаг юм бэ.дэлхийн цагдаа юм уу.хаашаа юм.