АНУ-ын эмийн сангийн сүлжээнүүд опиоид бүлгийн эмтэй холбоотойгоор 650 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ
2022, 8 сарын 19. 3:400

CVS, Walgreens, Walmart зэрэг АНУ-ын томоохон эмийн сангийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд хэрэглэгчдийн жорын бичгийг нягтлалгүй опиоид зарсан гэх шалтгаанаар 650 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр шүүхээс гарчээ. АНУ-д сүүлийн 20 жилийн хугацаанд хагас сая гаруй хүн опиоидын хордлогын улмаас нас барсан гэсэн тооцоо бий.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдээлснээр, Охайо мужийн хойд дүүргийн шүүгч Дан Фолстер эдгээр компаниуд опиоидын жорыг зохих ёсоор хянаагүй гэж үзэн нийт 650.6 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг шаардсан байна. Түүнчлэн шүүхээс эдгээр компаниудад опиоидыг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх шинэ журам хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.

Охайо мужийн Лэйк Каунти болон Трамп Каунти нар томоохон эмийн сангийн сүлжээнүүд хууль бус опиоидын жорыг илрүүлэх хяналтын системийг бий болгох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасны үндсэн дээр ийнхүү шүүх ажиллагаа явагдсан аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тангарагтны шүүхийн зүгээс эдгээр сүлжээ эмийн сангууд нь хэрэглэгчид опиоидыг зүй бусаар ашиглах эрсдэл өндөр байсныг мэдсээр байж олон жилийн туршид сэтгэцэд нөлөөлөх, өвчин намдаах энэ төрлийн эмийг их хэмжээгээр борлуулдаг байсныг тогтоожээ.

Энэхүү шийдвэр нь опиоидын донтолттой холбоотой томоохон эмийн сангийн сүлжээнүүд нөхөн төлбөр олгохоор болсон анхны тохиолдол юм. Улмаар уг нөхөн төлбөрийн мөнгийг опиоидын зохисгүй борлуулалтаас үүдэлтэй нийгмийн эрүүл мэндийн хямралд хариу үйлдэл үзүүлэхэд туслах зорилгоор ашиглах аж.

Сэтгэцэд нөлөөлөх, өвчин намдаах төрлийн эм болох опиоид нь ихэвчлэн өвчтөнүүдийн өвдөлтийг намдаахад ашиглагддаг боловч хүчтэй донтуулдаг шинж чанартай байдаг юм. Тэр дундаа АНУ-д жороор олгоход хялбар байдаг ба тун хэтрүүлэх явдал их байдаг байсан тул "Опиоид тахал" гэж нэрлэгдэх хүртлээ маш олон хүн донтож 2017 онд ерөнхийлөгч асан Дональд Трамп эрүүл мэндийн онц байдал зарлаж байсан удаатай.

Гэвч эдгээр эмийн сангийн сүлжээнүүд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд давж заалдахаа мэдэгджээ. Эдгээр компаниудын зүгээс үйлдвэрлэгчид болон онлайн борлуулагчид хамгийн өндөр хариуцлагыг хүлээх ёстой хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41