Япон улс залуустаа хандаж эдийн засгаа дэмжихийн тулд согтууруулах ундаа хэрэглэхийг уриаллаа
2022, 8 сарын 18. 19:080

Японы Татварын үндэсний агентлаг “Sake Viva!” хэмээх кампанит ажил санаачлан залуу үеийнхнийг согтууруулах ундаа хэрэглэхийг уриалж байна. Энэхүү уриалга нь үнэндээ татварын орлогоо нэмэх зорилготой ажээ.

Японы алкохолын зах зээл сүүлийн жилүүдэд хумигдаж байгаа нь тус улсын хүн ам зүйн онцлог болон цар тахлаас үүдэлтэй юм. Татварын агентлагийн мэдээлснээр 2020 он хүртэлх 25 жилийн хугацаанд согтууруулах ундааны хэрэглээ 25 хувиар буурч нэг хүний нэг жилийн дундаж хэрэглээ 75 литр болсон аж. Мөн 2020 оны санхүүгийн жилд архины төрлийн бүтээгдэхүүний татварын орлого 8.4 тэрбум ам.доллар байсан нь өмнөх оноос 813 сая ам.доллароор буурсан үзүүлэлт юм. Энэхүү эдийн засгийн шалтгаанаас гадна япон залуус ганцаардмал, хамт олонтойгоо идэвхтэй харилцахгүй байх шинж ажиглагдсан тул ийнхүү уриалга гаргахад нөлөөлсөн гэж мэдээллээ. Харин тус улсын Эрүүл мэндийн яамнаас уг тэмцээний тухайд ямар нэг тайлбар өгсөнгүй.

Тэмцээнд оролцогч 20-39 насны залуус Японы уламжлалт архи уух соёлыг сэргээхэд туслахуйц “бизнес төлөвлөгөө” боловсруулах ёстой юм. Гэвч уг төлөвлөгөө зөвхөн сакегээр хязгаарлагдахгүй. Шар айраг, виски зэрэг ямар ч төрлийн согтууруулах ундааны бизнесийг дэмжих агуулгатай байж болно. Материалыг есдүгээр сарын 9 хүртэл хүлээн авч арваннэгдүгээр сард ялагчийг тодруулан Токиод урих ажээ.


Эх сурвалж: The Washington Post, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15