Украин цөмийн гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт эхлүүллээ
2022, 8 сарын 18. 16:130

Украин Оросын талд эзлэгдсэн Запорижжиа атомын цахилгаан станцын ойролцоо цөмийн аюулын үеийн бэлтгэл сургуулилт зохион байгууллаа. Сургуулилтын үеэр украинчууд хамгаалалтын хувцас өмсөн, өвчтөний дүрд тоглож буй хүмүүст цацрагийн шинжилгээ хийж, мөн өөрсдийгөө давхар шалгаж байв. "Ойрын хугацаанд дахин сургуулилт хийнэ" гэж Украин албан ёсоор мэдэгдлээ.

Тус станц гуравдугаар сард оросуудын мэдэлд шилжсэн боловч өдгөө украин мэргэжилтнүүд удирдан ажиллуулсан хэвээр байгаа юм. Тэрчлэн Орос, Украины талууд бие биеэ уг станц руу буудсан хэрэгт буруутган “цөмийн терроризмын хэрэг үйлдсэн” хэмээн нэрлэцгээж байна. Улмаар Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагаас дайтагч хоёр талд уг атомын станцад ирэх уриалга хүргүүлжээ. Мөн НҮБ-ын төрийн нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Туркийн Ерөнхийлөгч Тайир Эрдоган нар удахгүй Украинд айлчлах бөгөөд НҮБ-аас Запорижжиа орчмыг цэрэггүй бүс болгох санал гаргаад байна.


Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59