Умардын урсгал-2 хийн хоолойг санхүүжүүлэгч Uniper компани эхний хагас жилд 12.3 тэрбум еврогийн алдагдал хүлээв
2022, 8 сарын 18. 15:251

Германы эрчим хүчний компани Uniper бол Европ дахь эрчим хүчний хямралаас хамгийн их хохирол амсаж буй компани юм. Uniper-ийн энэ оны эхний хагас жилийн тайланд дурдсанаар тэд 12.3 тэрбум еврогийн алдагдал хүлээсэн төдийгүй ирэх хоёр жилд ашигтай ажиллах боломжгүй нь тодорхой болжээ.

Орос улс долоодугаар сард Европ руу хий нийлүүлэхээ зогсоох үед Uniper засгийн газраасаа 15 тэрбум еврогийн тусламж авахаас аргагүй байдалд хүрсэн. Учир нь уг компани Оросоос Герман руу хий импортолдог улсынхаа хамгийн том ханган нийлүүлэгч юм. Улмаар хийн хэрэглээнийхээ 55 хувийг Оросоос авч байсан Герман улс өдгөө шинэ нийлүүлэгч олохоор идэвхтэй ажиллаж байна. Одоогоор Канад тэргүүтэй бусад нийлүүлэгчээс хий худалдан авч ашиглаж байгаа бөгөөд үргэлжлүүлэн судалж байгаа юм. Uniper компанийн зүгээс ирэх 2023 оныг их “шилжилтийн жил байх болно” гэж мэдэгдлээ.

Uniper-ийн хувьцааны ханш одоогоор найман хувиар унаад байна. Германы засгийн газар дэмжлэг үзүүлэх үүднээс Uniper-ийн 30 хувийг авахаар төлөвлөснөөс гадна 9 тэрбум еврогийн зээл олгох аж.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Үзэл
202.126.89.88
   /
2022, 8 сарын 21. 13:29

Герман дэлхийн 2 р дайн эхлүүлсэн . Америк дэлхий дээр амьд хүн дээр цөмийн зэвсэг туршсан одоо нийлээд вирус туршиж байна даа гэж

Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02