Их Британи улсын инфляцийн түвшин сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ
2022, 8 сарын 18. 2:090

Өнгөрөгч долдугаар сард Их Британи улсын хэрэглээний үнийн индекс сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаа хоёр оронтой тоо руу оржээ.

Тус улсын Үндэсний статистикийн хорооны орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдээлснээр, хэрэглээний үнийн индекс өнгөрөгч долдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.1 хувиар өссөн болохыг онцолсон байна. Ингэснээр 1982 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүнчлэн энэ оны зургадугаар сард 9.4 хувийн өсөлтийг үзүүлснээс ч өндөр байгаа юм.

Их Британийн төв банк (BOE) өнгөрсөн сард бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөснөөс гадна эрчим хүчний үнэ ихээхэн нэмэгдэж байгаагийн нөлөөгөөр энэ оны эцсээр инфляцийн түвшин 13 хувиас давна хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.

Үндэсний статистикийн хорооны зүгээс өнгөрсөн сард инфляци ийнхүү өсөх болсон үндсэн шалтгааныг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн (12.7%) болох талх, үр тариа, сүү, бяслаг, өндөгний үнэ мэдэгдэхүйц өссөнтэй холбоотой гэж тайлбарлав.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00