Илон Маск Manchester United багийг худалдаж авна гэсэн нь хувьцааны ханшид нөлөөллөө
2022, 8 сарын 17. 17:550

Tesla-ийн гүйцэтгэх захирал Илон Маск өчигдөр Twitter хуудаснаа алдарт Manchester United багийг худалдан авахаар болсон тухай нийтэлсэн. Гэвч дөрвөн цаг гаруйн дараа “тоглосон юм” гэсэн тайлбартайгаар ямар ч спортын баг худалдаж авахгүй гэв.

Гэтэл Manchester United бол 2012 оноос хойш Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат клуб юм. Улмаар дээрх мэдэгдлийн улмаас өнөөдөр арилжаа нээгдэх үед Manchester United-ийн хувьцаа 17 хувиар огцом өссөн бөгөөд удалгүй буцаад буужээ. Премьер лигт 13 удаа түрүүлсэн Manchester United баг өдгөө Forbes-ийн тооцоогоор 4.6 орчим тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.

Маскийн “жиргээ” хувьцааны зах зээлд нөлөөлж байсан түүх цөөн биш. Тэрбээр 2018 онд Tesla-ийг хувьд шилжүүлж авах тухай “шоглоомоосоо” болж үнэт цаасны залилан хийсэн хэрэгт унаснаас гадна Tesla-ийн тухай мэдээллийг нийгмийн сүлжээнд нийтлэхийн өмнө хянадаг “жиргээний хянагч” хэмээх шинэ албан тушаал үүсгэхэд хүргэсэн билээ. Мөн тавдугаар сарын 17-нд Twitter-ийг 44 тэрбум ам.доллароор авах ажил “урагшлах боломжгүй болсон” тухай бичсэнээр дахин хууль, хяналтынхны хараанд өртөөд байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04