Toyota, CATL компаниуд Хятадын Сычуань муж дахь үйлдвэрийн үйл ажиллагаагаа түр зогсоожээ
2022, 8 сарын 17. 17:280

Хятадын Сычуань мужид хэт халж, ган гачиг нүүрлэж буйгаас цахилгаан, эрчим хүчний хомсдол үүссэн нь Японы Тоёота Мотор болон дэлхийн хамгийн том цахилгаан автомашины батерей үйлдвэрлэгч CATL компаниудыг тус орон нутаг дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг түр зогсоохоос аргагүй байдалд хүргэжээ.

Bloomberg News сувгийн мэдээлснээр, Тоёота Мотор компани Сычуань мужийн төв Чэнду хот дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг энэ сарын 20-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэр гаргасан байна.

CATL компани ч мөн Сычуань мужийн Ибинь хотод байрлах батерейны үйлдвэрээ 20-ны өдрийг хүртэл ажиллуулахгүй байхаар шийджээ.

БНХАУ-ын батерейны үйлдвэрлэлийн зангилаа болсон Сычуань мужид сүүлийн үед цаг агаар хэт халж буйн улмаас цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдээд зогсохгүй ган гачгаас болж усан цахилгаан станцын үйлдвэрлэл багассан нь эрчим хүчний хомсдолд оруулаад байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35