Энэтхэг улс Оросоос газрын тос авч гарал үүслийг нь нууцлан АНУ руу нийлүүлсэн байж болзошгүй
2022, 8 сарын 17. 16:070

Орос гаралтай түүхийн нефтийг Энэтхэгт боловсруулж Нью-Йорк мужид нийлүүлсэн байж болзошгүй тухай АНУ-аас Энэтхэг улсад анхааруулга өгчээ. Үүнийг Энэтхэгийн талаас баталсан боловч дэлгэрэнгүй мэдээлэл, хөлөг онгоцны нэр, тодорхой огноог нийтэд зарлаагүй байна. Харин Энэтхэг дэх АНУ-ын элчин ямар нэг тайлбар өгсөнгүй.

ОХУ хоёрдугаар сард Украин руу халдан довтолсны улмаас АНУ худалдааны хориг арга хэмжээ авсан. Тус хоригт Оросоос гаралтай эрчим хүчний бүтээгдэхүүн болох түүхий нефть, боловсруулсан газрын тос, түлш, хий, нүүрс зэрэг бүтээгдэхүүн багтсан юм. Тиймээс уг үйлдэл нь АНУ-ын хоригийг зөрчсөн хэрэг болно.

Энэтхэгийн хөлөг онгоц далайн орчинд Оросын тээвэрлэгч хөлөгтэй нийлж газрын тос авчээ. Түүнийгээ Гужарат дахь боомтод тээвэрлэн ирж боловсруулснаар нэг удаагийн хуванцар үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эд үйлдвэрлэсэн. Түүнийгээ тээвэрлэн авч ирсэн хөлөгт буцаан ачиж АНУ-д нийлүүлсэн бололтой” хэмээн Энэтхэгийн Төв банкны дэд ерөнхийлөгч Майкл Патра өгүүллээ.

ОХУ-Украины дайн эхэлснээс хойш Энэтхэгийн Оростой хийх худалдаа эрчимжсэн. Тэр дундаа Оросоос ирэх газрын тосны импортын хэмжээ өмнөх үетэй харьцуулахад эрс өсжээ. Харин ОХУ-аас Энэтхэг руу олон жилийн турш цэргийн техник нийлүүлж байсан юм. Нью-Дели хэдийгээр Москвад хандаж хүчирхийллийг зогсоохыг уриалсан боловч Украины эсрэг түрэмгийллийг эрс буруутгасан тохиолдол байхгүй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45