“ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”-ААС САНХҮҮЖҮҮЛЭХ “ГОВИЙН ОЮУ-ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2022, 8 сарын 17. 10:180

Холбогдох мэдээлэл

“Оюу Толгой” ХХК нь Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2015 оны 4 сард байгуулж улмаар уг гэрээг хэрэгжүүлэх гол бүтэц болох “Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан” Төрийн бус байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу мөн оныхоо 9 сард байгуулсан болно.

“Говийн Оюу ХДС” нь Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд зориулж “Оюу толгой” ХХК-аас олгох сайн дурын санхүүгийн дэмжлэгийг захиран зарцуулах ба уг санхүүжилтээр Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж санхүүжүүлэх замаар Өмнөговь аймгийн иргэдийн амьжиргаа, орон нутгийн чадавхыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж, 2015-2022 онд нийт 99.73 тэрбум төгрөгөөр 310 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээс сургуулийн барилга 2, цэцэрлэг 6, музейн барилга 1, эмнэлэг 3 тус тус барьж ашиглалтад оруулаад байна.

“Говийн Оюу ХДС”-ийн Санхүүжилтийн удирдамжид заасны дагуу “Оюу Толгой” ХХК-аас хүлээн авсан санхүүжилтийн тодорхой хувийг “Ирээдүй хойч үеийн сан”-д байршуулах ба уг сангаас Өмнөговь аймгийн ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэмжиж “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлаж сургалтын тэтгэлгийг олгож давхардсан тоогоор нийт 324 оюутанд 800 сая төгрөгийн тэтгэлэг олгосон. Нийт төгссөн оюутнуудын 70%-аас дээш оюутнууд ажлын байраар хангагдаад байна.

Уг хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэх “Хөтөлбөрийг удирдах байгууллага”-ыг сонгон шалгаруулалтад Өмнөговь аймагт бүртгэлтэй, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг оролцохыг урьж байна.

Сонирхож буй байгууллагууд дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

* Хамтран ажиллахыг хүссэн албан тоот,

* Байгууллагын танилцуулга

* Сургалтын чиглэлээр явуулсан үйл ажиллагаа, туршлагын мэдээлэл

* Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Өргөдөл гаргагч нь материалаа 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Өмнөговь аймаг, Даланзадгад сум 3-р баг, Голомт Бизнес төв 404 тоот “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” Ш/Х 255, Утас: 70533578

“ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45