Олон улсын зах зээл дэх газрын тосны ханш Украины дайн дэгдэхээс өмнөх үедээ эргэн очжээ
2022, 8 сарын 17. 5:102

Олон улсын зах зээл дэх газрын тосны ханш дэлхийн эдийн засгийн хямрал болон Ираны цөмийн хэлэлцээрийг сэргээх гэх мэт анхаарал татсан асуудлын улмаас орон нутгийн цагаар 16-ны өдөр Орос-Украины дайн дэгдэхээс өмнөх үеэсээ доогуур түвшинд очжээ.

Мөн өдөр Нью-Йоркийн худалдааны бирж (NYMEX) дээр ирэх есдүгээр сард нийлүүлэх West Texas Crude Oil (WTI) ангиллын газрын тос нэг баррель нь 86,53 ам.доллароор хаагдсан нь өмнөх өдрөөс 3,2 хувиар (2,88 ам.доллар) буурсан үзүүлэлт болов.

Ингэснээр ОХУ Украин руу халдан довтлохоос нэг сарын өмнө буюу өнгөрөгч нэгдүгээр сарын 25-наас хойших хамгийн доод ханш болсон байна.

Түүнчлэн Лондонгийн ICE фьючерсийн бирж дээр ирэх аравдугаар сард нийлүүлэгдэх Brent ангиллын газрын тосны үнэ мөн гурван хувиар буурч, баррель нь 92.34 ам.долларт хүрсэн нь хоёрдугаар сарын 10-наас хойших хамгийн доод үзүүлэлт болсон гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

Цаашид дэлхийн эдийн засгийн хямралын улмаас газрын тосны эрэлт буурч, Иран олон улсын газрын тосны зах зээлд эргэн орж ирснээр нийлүүлэлт нэмэгдэх магадлал ийнхүү үнэ буурахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Цөмийн хэлэлцээрийн асуудлаарх Европын холбооны эцсийн арбитрын саналд мөн өдөр Иран бичгээр хариу ирүүлсэн бөгөөд Европын холбоо болон АНУ-ын зүгээс Ираны талын хариуг судалж байна хэмээсэн юм.

Өмнөх өдөр нь Хятадын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд бууралттай гарснаар зогсохгүй АНУ-д орон сууцны барилгын зах зээл уналтад орсон гэсэн статистик мэдээ гарсан нь дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэх вий гэх болгоомжлолыг нэмэгдүүлсэн билээ.

АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр өнгөрөгч 7-р сард ашиглалтад орсон орон сууцны тоо өмнөх сараас 9.6 хувиар буурч, 1.45 саяд хүрсэн нь зах зээлийн таамаг болох 1.53 саяас доогуур байсан талаар онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн орон сууцны зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг илэрхийлдэг шинэ орон сууцны зөвшөөрлийн тоо өмнөх сараас 1.3 хувиар буурсан байна.

Мөн Нью-Йоркийн бирж дээр арванхоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ 0.5 хувиар буюу 8.40 ам.доллароор буурч, унци нь 1789.70 ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Zangia.mn
66.181.160.38
   /
2022, 8 сарын 17. 12:55

ашгүй дээ

Отгоо
121.128.31.227
   /
2022, 8 сарын 17. 9:50

Хэт хөөрөгдсөн ханш д бсн бхгүй юу.
Орос дэндүү хэт том эрхтэй бсны илрэл .ашгүйдээ.хэрэглэгчийн хувьд хчмд бхшг схн завшаан алга

Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41