Умард Солонгосын хакерууд энэ жил DeFi платформоос нэг тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ
2022, 8 сарын 17. 4:330

Хойд Солонгосын хакерууд энэ онд төвлөрсөн бус санхүүгийн DeFi платформоос нэг тэрбум орчим ам.долларын криптовалют хулгайлсан гэсэн тооцоо гарчээ.

Блокчейн технологийн шинжилгээний Chainalysis компани орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдэгдэхдээ, энэ он гарсаар эхний 7 сарын байдлаар хакердах замаар хулгайлсан криптовалютын хохирлын нийт хэмжээ 1.9 тэрбум ам.долларт хүрсэн болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Chainalysis-ийн тооцоолсон энэхүү судалгаагаар энэ жил хакердуулан хулгайд өртсөн криптовалютын ихэнх хэсгийг DeFi платформоос хулгайлсан байсан бөгөөд зөвхөн Умард Солонгосын хакерын бүлэглэл л дангаараа тус платформоор дамжуулан 1 тэрбум ам.долларын үнэ бүхий виртуал валютыг хулгайлсан байжээ.

DeFi нь бирж гэх мэт дундын зуучлагчийн оролцоогүйгээр компьютерийн кодоор удирддаг "ухаалаг гэрээ"-г хоёр талаас байгуулан Блокчейн технологийг тусламжтайгаар санхүүгийн төрөл бүрийн гүйлгээ хийдэг платформ юм.

Гэвч тус платформын сул тал нь хакерт өртөх эрсдэл тун өндөр хувьтай байдаг хэмээн салбарын шинжээчид дүгнэсэн байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35