Шри Ланка улс онц байдлын хугацааг сунгахгүй байхаар шийджээ
2022, 8 сарын 17. 3:500

Улс төр, эдийн засаг, нийгмийн эмх замбараагүй байдал үүсээд байгаа Шри Ланка улс өдгөө хэрэгжиж буй онц байдлын хугацааг сунгахгүй байхаар шийдсэн талаар Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдлээ.

Тус улсын ерөнхийлөгч Ранил Викрмесингхэ орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдэгдэл хийхдээ, "Улс орны байдал тогтворжсон. Онц байдлын хугацаа энэ долоо хоногт дуусгавар болох ба үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагагүй” хэмээн онцолжээ.

Онц байдал 18-ны өдрөөр дуусгавар болох төлөвтэй байгаа ба ерөнхийлөгч Викремесингэд энэхүү түвшинг сар бүр сунгах эрх нь байдаг аж.

Хүнс, түлш, эм тариа зэрэг өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хомсдол улам бүр нэмэгдсэний улмаас өнгөрсөн оны сүүлчээс хойш Шри Ланка улсад засгийн газрын эсрэг хүч хэрэглэсэн эсэргүүцлийн жагсаал хэдэн сарын турш үргэлжилж байгаа билээ.

Ерөнхийлөгч асан Готабая Ражапакса засгийн газрын эсрэг жагсан үймээн дэгдээгчдээс зугтан өнгөрсөн сард гадаад руу дүрвэсний дараа түүнийг үүрэгт албан тушаалаас нь огцруулсан ба тухайн үед ерөнхий сайдын албыг хашиж байсан Викрмесингхэ ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхлэн онц байдал зарласан юм.

Мөн онц байдлын үед гэмт хэргийн сэжигтнийг баривчлах, цагдан хорих эрхийг цэрэг, цагдаагийн байгууллага хэрэгжүүлдэг ба үүний улмаас сүүлийн үед хүний ​​эрх ихээр зөрчигдөж байна гэх шүүмжлэл ихээр гарах болсон байна.

51 тэрбум ам.долларын гадаад өрөө төлөх боломжгүй нөхцөл байдалд орсон тус улсын засгийн газар Олон улсын валютын сангаас эдийн засгийн тусламж авахаар хэлэлцээ хийж байгаа юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57