Газпром: Европын хийн үнэ ирэх өвөл дахин 60 хувиар өсөх магадлалтай
2022, 8 сарын 17. 3:110

ОХУ-ын төрийн өмчит байгалийн хийн Газпром компанийн зүгээс орон нутгийн цагаар 16-ны өдөр Европ дахь хийн үнэ энэ өвөл дахин 60 хувиар өснө хэмээн таамаглаж байгаагаа мэдэгдсэн байна.

Спутник агентлагийн мэдээлснээр, Газпром компани барууны орнуудын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний улмаас хийн олборлолт, экспортын хэмжээ буурч байгааг дурдаад тус бүс нутгийн энэ өвлийн байгалийн хийн үнийн таамаглалыг ийнхүү мэдэгджээ.

Одоогийн байдлаар Европт хийн үнэ 1000 шоо метр тутамд 2,500 ам.доллар байгаа бөгөөд хэрэв энэ байдлаар цаашид үргэлжилбэл ирэх өвөл 1,000 шоо метр тутамд 4,000 ам.доллар давах болно гэж Газпром тайлбарлав.

Энэ оны 1-р сарын 1-ээс 8-р сарын 15-ныг хүртэл Газпромын хийн олборлолт 274.8 тэрбум шоо метрт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн 417 тэрбум шоо метрээс даруй 13.2 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

ОХУ өнгөрсөн хоёрдугаар сард Украинд халдан түрэмгийлснээс хойш Европын орнуудаас ирж буй хориг арга хэмжээний хариуд Европт нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ аажмаар багасгасаар байгаа билээ.

Тухайлбал өнгөрөгч 6-р сарын дунд үеэс эхлэн Газпром компани нь хийн хоолойн турбинуудад эвдрэл гэмтэл гарсан гэх шалтгаанаар Европ руу хий нийлүүлдэг хамгийн чухал хийн хоолой болох “Нордстрим-1”-ээр дамжин нийлүүлэгддэг байгалийн хийг хийн хоолойн хүчин чадлын 40% хүртэл бууруулсан юм. Үүгээр зогсохгүй өнгөрсөн сарын 27-ны өдөр уг хийн хоолойн нийлүүлэлтийг дахин бууруулж, хийн хоолойн хүчин чадлын дөнгөж 20 хувьд хүргээд байгаа билээ.

Европын байгалийн хийн хамгийн том нийлүүлэгч болох ОХУ-ын авч хэрэгжүүлж буй энэ мэт хариу арга хэмжээний үр дүнд хийн үнэ тэнгэрт хадаад байна. Европын байгалийн хийн үнийн жишиг болох Голландын TTF фьючерсийн үнэ дайн дэгдэхийн өмнө буюу өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр нэг мегаватт цаг нь 70 орчим евро байсан бол энэ сарын 15-ны байдлаар гурав дахин нэмэгдэж, 220 еврод (есдүгээр сарын гэрээ) хүрчээ.

ОХУ Украинд халдан довтолсны дөнгөж дараахан буюу өнгөрөгч гуравдугаар сарын эхээр 335 евро болж байсантай харьцуулахад дээрх үнэ хамаагүй хямд байгаа ч, өнгөрсөн оны мөн үед 46 ам.доллар байснаас даруй тав дахин нэмэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
1
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53