Их Британи хөгжиж буй орнуудын бүтээгдэхүүнд ногдуулах импортын татвараа хөнгөлж байна 
2022, 8 сарын 16. 21:300

Их Британи олон улсын худалдааны харилцаагаа сайжруулахын зэрэгцээ дэлхийн ядуурлыг бууруулах, хөгжиж буй орнуудын тусламжаас хараат байдлыг багасгах зорилгоор хөгжиж буй 65 орноос ирэх бараа, бүтээгдэхүүнд ногдуулдаг импортын татвараа хөнгөлөх шийдвэр гаргалаа. Зарим тохиолдолд татварыг бүр тэглэх бөгөөд уг шийдвэр ирэх оны нэгдүгээр сард хэрэгжиж эхэлнэ.

“Хөгжиж буй орнуудын худалдааны схем” хэмээн нэрлэсэн уг хөнгөлөлтөд Их Британид өргөнөөр үйлдвэрлэдэггүй хувцас, гутал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг олон зуун нэр төрлийн бараа хамаарна. Энэ бол Африк тивээс Их Британид нийлүүлж буй нийт бараа, бүтээгдэхүүний 99 хувьд нөлөөлөх томоохон шийдвэр юм. Тухайлбал, өвлийн улиралд тариалах боломж тааруу хүнсний бүтээгдэхүүн, ногоо, жимс болон нэхмэл, сүлжмэл эдлэл нийлүүлэхэд давуу тал олгож байна.

Уг хөнгөлөлт эцсийн хэрэглэгчид хүрэхдээ үнийн хувьд илт хямдрахгүй байх магадлалтай. Гэвч хөгжиж буй орнуудын хувьд томоохон өөрчлөлт эхлүүлэх боломжтой юм. Гэвч жагсаалтад багтсан орнуудаас хүний ​​эрх, хөдөлмөрийн зөрчил гаргасан эсвэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хасах заалт бий ажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04