Крымд дахин дэлбэрэлт болж Оросын зэвсгийн агуулах устав
2022, 8 сарын 16. 20:480

Өнгөрсөн долоо хоногт Крым дэх Оросын цэргийн бааз дайралтад өртөн дэлбэрч найман онгоцоо алдсаныг хиймэл дагуулын зургаар баталсан. Харин өнөөдөр тус бүсэд дахин дараалсан дэлбэрэлт болж Майское хотод байрласан Оросын зэвсгийн агуулах устлаа. Мөн эрчим хүчний дэд станц, төмөр зам эвдэрсэн байна.

Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк уг дэлбэрэлтийг “зэвсэггүйжүүлэх ажиллагаа” гэсэн бол Оросын тал “хорлон сүйтгэх ажиллагаа” хэмээн буруутгав. Мөн Оросын Батлан хамгаалах яамнаас “ноцтой эрсдэл учраагүй” гэж мэдэгдсэн бөгөөд хоёр хүн бэртсэн ч амь насанд нь аюулгүй өнгөрсөн тухай мэдээллийг баталгаажууллаа. Одоогоор 2000 орчим иргэн нүүлгэн шилжүүлээд байна.

Өнгөрсөн зургаадугаар сараас хойш Украины арми АНУ-аас нийлүүлсэн “Химар” олон пуужин харвагч зэвсгийг ашиглан 50 орчим зэвсгийн цэг оноод байгаа юм. Мөн өмнөд бүсийн хэд хэдэн гүүр эвдснээр Крымээс Херсон хүртэлх хангамжийн шугам эрсдэлтэй байдалд орсон тухай мэдээлэл байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02