Энэтхэгийг 25 жилийн дотор хөгжингүй орон болгоно гэж амлав
2022, 8 сарын 16. 18:370

Энэтхэг улс тусгаар тогтнолоо зарласны 75 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Дэлхий Энэтхэгийг өөрөөр хардаг болсон” гэв.

Тэрбээр шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ хараат бус байдлаа хангахын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг сайжруулах тухай ярьсан юм. Өнөөдрийн байдлаар Энэтхэг мэдээлэл технологи, эм хангамж, сансрын шинжлэх ухаан, цөмийн эрчим хүчний салбарт тэргүүлэгч орнуудын эгнээнд хэдийн шилжсэн. Харин ирэх жилүүдэд Энэтхэгт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх бөгөөд удахгүй аж үйлдвэрлэлийн төв улс болох тухай онцолсон байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улсыг “нэн чухал түнш” хэмээгээд “Хоёр орны хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг бэхжүүлж, дэлхий дахинд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд хамт хүчин зүтгэх болно” гэв.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02