Биткоины ханш эргэн сэргэж, сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 25,000 ам.долларт хүрчээ
2022, 8 сарын 16. 4:490

Энэ он гарсаар тасралтгүй суларч байсан виртуал валютын тэргүүлэгч Биткоины ханш сүүлийн 2 сарын хугацаанд анх удаа 25 мянган ам.долларт хүрчээ.

Орон нутгийн цагаар 15-ны өдөр виртуал валютаар дагнан мэдээлэл хүргэдэг CoinDesk сайтын мэдээлснээр, өмнөх өдрийн үдээс хойш Биткоин нэг хэсэг 25,000 ам.долларын босгыг давсан болохыг онцлон хүргэв.

Энэ нь өнгөрөгч зургадугаар сарын дунд үеэс хойш хоёр сарын хугацаанд анх удаа Биткоины ханш 25,000 ам.долларын босгыг давсан тохиолдол болж байна.

Биткоины ханш эргэн сэргэж буй нь инфляци бага зэрэг ч болов буурах боломжтой гэсэн эдийн засгийн төлвийг харуулан хөрөнгө оруулагчдын сэтгэл санаанд сайнаар нөлөөлж байна хэмээн шинжээчид дүгнэжээ.

Виртуал валютын ханш нь голчлон технологийн хувьцаануудын Nasdaq индексээс хамаардгийг харж болох нэгэн жишээ бол өнгөрсөн сард тус индекс 12 хувиар өссөн явдал юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41