Юнител групп Монголд анх удаа 5G сүлжээний туршилтын станцыг асаалаа
2022, 8 сарын 15. 17:460

Хамтдаа түрүүлж алхана уриатай Юнител групп нь 2016 онд Монголд анхлан 4G LTE сүлжээг амжилттай нэвтрүүлж байсан бол өнөөдөр Монголд анх удаа шинэ үеийн 5G сүлжээний туршилтын станцыг олон нийтэд нээлттэйгээр нийслэл Улаанбаатар хотын төв талбайд асаалаа.

Төв талбайд хүрэлцэн ирсэн хүн бүр шинэ үеийн 5G сүлжээнд өөрийн гар утсыг ашиглан холбогдож, өндөр хурдны интернэтийг бодитоор туршин ашиглах боломжтой болсон гэдэг утгаараа анхны гэж тодорхойлж болно.

Юнителийн хэрэглэгч та бүхнийг төв талбайд ассан шинэ үеийн 5G технологийн туршилтын станцад холбогдон, өндөр хурдны интернэт ашиглахыг урья. Үүгээр зогсохгүй Юнител групп нь үе шаттайгаар 5G сүлжээний станцыг бусад байршлуудад асаахаар төлөвлөн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Шинэ үеийн 5G сүлжээг энгийнээр тайлбарлавал бидний өргөнөөр ашиглаж буй хөдөлгөөнт 4G LTE үйлчилгээний дараагийн буюу 5 дахь үеийн технологи бөгөөд ашиглах үзүүлэлтийн хувьд төхөөрөмжөөс хамаарч 4G LTE сүлжээнээс даруй 10-100 дахин илүү хурдаар интернэтэд холбогдох хүчин чадалтай. Жишээлбэл таны 5 цагийн турш татдаг файл, тоглоом, кино контент зэргийг ердөө 5 минутын дотор татаж, тоглуулах боломжтой гэсэн үг.

Уг технологи нэвтэрснээр дан ганц хэрэглэгчид өндөр хурдаар интернэт ашиглаад зогсохгүй дэд бүтцийн хувьд эрүүл мэнд, уул уурхай, боловсролын салбарт нэн чухал өөрчлөлт, давуу талуудыг авч ирэх ач холбогдолтой юм.

Одоогийн ашиглаж буй 4G LTE сүлжээний хурд нь 100Mbps-1Gbps байдаг бол 5G технологи нь 4Gbps-100Gbps хүртэл хурдаар ажиллах чадвартай учир дата хэрэглээгээ хянахыг зөвлөе.

5G сүлжээг тухайн бүс нутагт ашиглах зөвшөөрлийг заавал гар утас үйлдвэрлэгч брэндүүд зөвшөөрөл олгон нээдэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт одоогийн байдлаар “Huawei” брэнд өөрийн P40 гар утсанд 5G сүлжээг ашиглах тохиргоог нээсэн бөгөөд бусад брэндийн гар утаснууд 5G сүлжээ ашиглах боломжийг хангах, тохиргоог хийлгэхээр холбогдох компаниудад хүсэлтийг хүргүүлэн ажиллаж байгааг дуулгая.

Бидэнтэй хамт түрүүлж алхдаг хэрэглэгч танд баярлалаа.

 

“5G is here”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04