TikTok-ийн толгой компани Хятадад сүлжээ эмнэлэг худалдаж авчээ
2022, 8 сарын 15. 16:290

TikTok-ийн толгой компани болох ByteDance Хятадад дээд зэрэглэлийн эмнэлгийн сүлжээ компани худалдаж авсан байна. Amcare Healthcare хэмээх тэрхүү компани нь 2006 онд Бээжинд байгуулагдсан бөгөөд хүүхэд, эмэгтэйчүүд, эх барих чиглэлээр дагнан үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Хоёр тал уг худалдан авалтыг үнэн болохыг баталсан боловч үнэлгээ болоод шалтгаанаа дэлгэрэнгүй тайлбарласан ямар нэг албан мэдэгдэл хийгээгүй байна. Гэвч Bloomberg уг худалдан авалтын үнийн дүнг 1.5 тэрбум орчим ам.доллар гэж тооцоод байгаа юм.

Сүүлийн жилүүдэд технологийн компани эрүүл мэндийн салбарт нэвтэрч үйл ажиллагаагаа өргөжүүлэх хандлага дэлгэрч байна. Тухайлбал, Amazon долоодугаар сард 182 салбар нэгжтэй One Medical компанийг 3.9 тэрбум ам.доллароор худалдаж авахаар тохирсон тухай албан мэдэгдэл гаргасан билээ. Мөн Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк "Манай компанийн хүн төрөлхтөнд оруулах хамгийн том хувь нэмэр нь эрүүл мэнд байх болно” гэж хэлсэн удаатай. Харин одоо Tik Tok эх, нялхсаар мэргэшсэн эмнэлэгтэй ийнхүү нэр холбогдож байна.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59