Hunnu Air компанийн нислэгийн тийзээ 8 сарын 15-ны өдрөөс эхлэн “Storepay” ашиглан худалдан авах боломжтой боллоо
2022, 8 сарын 12. 19:000

Үндэсний агаарын тээвэрлэгч Hunnu Air болон Финтек & Блокчэйн технологийн хосолсон үйлчилгээ үзүүлэгч Storepay нар хамтын үйл ажиллагаагаа эхлүүлэн “Хүннү Эйр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал, “Стор Пэй” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Хангал нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр хэрэглэгч, үйлчлүүлэгчид бүх төрлийн нислэгийн тийзээ ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой болж байна.

“Стор Пэй” ХХК нь хэрэглэгчдэдээ худалдан авалтын хуваан төлөх хамгийн таатай нөхцөлүүдийг санал болгодог бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Storepay Апп ашиглан хэрэглэгчид нислэгийн тийзээ 45 хоногт 4 хуваах, 60 хоногт 3 хуваах, 4 сард 5 хуваах зэрэг ямар ч хүү шимтгэл, нэмэлт төлбөргүй нөхцөлүүдээр худалдан авч хил хязгааргүй аялах, одоо НИСЭЭД дараа ТӨЛӨХ боломжийг олгож байгаа юм.

Нислэгийн тийзээ Storepay ашиглан худалдан авахад Storepay үйлчилгээний эрхээ нээлгэсэн байх, мөн тухайн худалдан авалтын үнийн дүнгийн 10%-тай тэнцэх дүнд SPC токен байршуулах бөгөөд төлбөрөө төлж дуусгаад байршуулсан SPC токеноо чөлөөтэй ашиглах боломжтой юм.

Мөн Storepay ашиглан хийсэн худалдан авалтаа амжилттай төлж дуусгаад үнийн дүнгийн 1%-тай тэнцэх SPC токений буцаан олголт авах боломжтой.

Storepay Апп татан авч суулган бүртгүүлснээр 1 минутын дотор үйлчилгээний эрхээ нээлгэх боломжтой бөгөөд та бүхэн яг одоо бүртгэлээ үүсгэн Storepay эрхээ нээгээрэй.

Энэхүү шинэ боломж нь 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Storepay 3.0 | ХИЛ ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ

HUNNU AIR | Wings of Mongolia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41