Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэнд
2022, 8 сарын 15. 10:000

Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэнд гэдэг тийм ч шинэлэг сэдэв биш. Орчин үед гадаадад гэлтгүй Монгол улсад ч байгууллагууд том жижгээс үл хамааран сэтгэл зүйчтэй эсхүл сэтгэл зүйн зөвлөгөө олгодог байгууллагатай гэрээтэй ажиллах нь элбэг болсон. Гэвч ажилчдын хувьд ажлын байран дээр сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэлзүйн байдлынхаа тухай нээлттэй ярих нь ховор хэвээр. Харамсалтай нь үүнээс улбаатайгаар сэтгэл зовнил, сэтгэл гутрах эмгэг нь олон нийтийн дунд хамгийн өргөн тархацтай байх болжээ.

Тэгвэл ажлын орчинд сэтгэцийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах вэ?

Хаана хандахаа мэддэг байх

Сэтгэцийн эрүүл мэнд сайнгүй байх нь хувь хүний ажлын гүйцэтгэл, бүтээмж болоод хамтран ажиллагсадтайгаа харьцах харилцаанд сөргөөр нөлөөлж байдаг. Байгууллага бүрд сэтгэл зүйч байдаггүй манайх шиг нөхцөлд хэнд хандахаа мэдэж байсан ч хамаг юмаа тоочиж ярих гэдэг амаргүй зүйл.

Зарим хүн менежертээ хандахыг хүсдэг бол зарим нь албаны дарга, хүний нөөцдөө хандахыг илүүд үздэг. Энэ асуудлын хамгийн чухал нь та өөрийн сэтгэл мэдрэмжээ бүрэн илэрхийлж, ойлгуулж чадах хүндээ хандах юм. Эс бөгөөс сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг хувь хүмүүст хандаж эсвэл гар утасны аппликэйшнаар дамжуулан холбогдож болох шүү дээ.

Нэгнээ дэмждэг ажлын орчныг бүрдүүлэх

Харилцаа гэдэг хүний сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Тиймээс нэгнээ сонсож, дэмжиж, хүндэтгэдэг ажлын орчныг бүрдүүлэх нь та бүгдийн сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ.

Хамтран ажиллагсдад тань урам хэрэгтэй үед урам хайрлаж, магтаалаар дутсан үед нь дэмнэж, сэтгэлээр унасан үед нь сонсож байваас хэзээ нэг цагт танд хэцүү үе тулахад эргүүлээд хариутай байдаг юм шүү.

Зарим үед хүнд хэн нэгнээс зөвлөгөө авахаас илүүтэй зүгээр л ярих хэрэгцээ байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Улмаар та сэтгэл санаа нь таагүй байгаа хүний яриаг хэдхэн минут зарцуулж сонсож өгснөөр ихээхэн тус хүргэх ч боломжтой.

Мөн ажил ихтэй нэгэндээ багахан туслах ч тэр хүнийг сэтгэл санаагаар дэмжсэн хэрэг болдог.

Харин байгууллагын удирдлагын зүгээс ажлын байран дээр сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярих нээлттэй орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд ажилчдынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд чиглэсэн сургалт авах, ажилчдынхаа сэтгэцийн эмгэгийн тухай ойлголтыг засах, шаардлагатай нөхцөлд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг хүмүүстэй хамтран ажиллах зэрэг багтана.

Өөрийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавь

Хэрэв ажлын байр тань таныг стрессдүүлж, та ажил дээрээ өөрийн сэтгэлзүйн байр байдлын тухай ч нээлттэй ярьж чадахгүй байвал бид танд нэг зүйлийг захья. Таны бие, сэтгэц, сэтгэлийн эрүүл мэнд таны хувьд үргэлж нэгдүгээрт байх учиртай. Учир нь хүн эрүүл байснаар амжилттай карьер эхлүүлнэ.

Танд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
3
2
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01