Бүгд Найрамдах Донецк Ард Улсын элчин сайд ОХУ-д ажлаа эхлүүлжээ
2022, 7 сарын 7. 18:030

Пүрэв гарагт Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Гадаад хэргийн сайд Наталья Никонорова ТАСС мэдээллийн агентлагт ярилцлага өгчээ. Ярилцлагад дурдсанаар тус улсаас ОХУ-д элчин сайд Олга Макееваг томилж, элчин сайдын яаманд ажиллах хүмүүс аль хэдийнээ Москва хотод ажлаа эхлүүлсэн гэсэн байна.

Түүний хэлснээр, “Томилолтоо авсан элчин сайд хийгээд элчин сайдын яаманд ажиллах ажилчид аль хэдийн Москва хотод хүрсэн бөгөөд тэд улс төр, консул, захиргаа болон бусад асуудлын хүрээнд ажлаа эхлүүлсэн. Манай улсын ОХУ дахь элчин сайдын яам ирэх 12-ны өдөр үүд хаалгаа нээх болно.

Бидний зүгээс манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн орнуудтай хамтын ажиллагаагаа сайжруулахаар шамдаж байна.

Эхний ээлжид бид тэртээ 2014 онд манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно.

Ташрамд дурдахад Бүгд Найрамдах Абхаз Улсын зүгээс 2022 оны хоёрдугаар сард манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гуравдугаар сард бид дипломат харилцаа тогтоосон байгаа. Бид цаашид Абхаз улстай харилцаагаа бэхжүүлсээр байх болно” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49