Криптовалютын ханшийн уналтаас үүдэн Эль Сальвадор улс хөрөнгө оруулалтынхаа 60 хувийг алджээ
2022, 7 сарын 7. 2:040

Нью-Йорк Таймс сонин орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр криптовалют Биткоиныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон зарласан Эль Сальвадор улс криптовалютны үнэ огцом унахын хэрээр өрийн хямралд орж байгаа талаар онцолжээ.

Уг мэдээнд дурдсанаар, сүүлийн үед криптовалютны ханш огцом унасны улмаас Сальвадорын засгийн газар хөрөнгө оруулалтынхаа 60 хувь буюу 63 сая ам.долларын алдагдал хүлээгээд байгааг тооцоолсон байна.

Түүнчлэн Сальвадорын ард түмний дундах Биткоины хэрэглээ ч мэдэгдэхүйц буурч байгаагийн дээр виртуал валютын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгох шинэ төлөвлөгөө нь ч бүтэлгүйтэн тус улсын санхүүгийн байдал тартагтаа тулаад байгаа аж.

Биткоиныг дэмжигч ерөнхийлөгч Букеле өнгөрсөн жил Сальвадор улсын нийт хөрөнгө оруулалтын төсвийн 15 хувийг Биткоиныг сурталчлах зорилгоор зарцуулсан байх юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17