Z үеийнхэн нэг ажлын байранд дунджаар 2 жил 3 сар тогтвортой ажилладаг
2022, 7 сарын 4. 10:003

Сүүлийн үед ажил олгогч нар ажилтнуудынхаа үе үеийн онцлогт маш их анхаарал хандуулах болжээ. Үүнээс улбаалан хүмүүсийг ямар үед багтахаас хамааран ажил хэргийн хүрээнд, ажлын байранд тэдэнтэй хэрхэн харилцах вэ гэх зөвлөмж зөвлөгөө ч олноор нийтлэгдэх болсон билээ. Тэгвэл бид танд энэхүү нийтлэлээрээ үе үеийн хүмүүсийн ажлын байран дахь онцлог, аль үеийн хүмүүс ажлаа илүү тогтвортой хийдэг талаар судалгааг хүргэе.

Baby boomers (1946-1964)

1946-1964 оны хооронд төрсөн хүмүүс энэ үед хамаарах бөгөөд тэд нэг орон тоонд дунджаар 8 жил 3 сар тогтвор суурьшилтай ажилладаг байна. Бусад үеийн хүмүүстэй харьцуулахад энэ үеийнхэн нэг ажлын байранд хамгийн удаан ажилладаг гэсэн дүн гарчээ. Харин тэдний хувьд энэ үзүүлэлт яагаад ийм өндөр байгаа учир шалтгааныг тодруулбал, дайн дуусаж, улс орнууд хөгжил цэцэглэлтийн төлөө шаргуу хөдөлмөрлөх болсонтой холбон тайлбарлаж байгаа юм.

Энэ үеийн хүмүүс боломжийн цалинтай ажилд орж, тохь тухтай амьдарч л байвал ажлаас гарах шаардлагагүй гэж үздэг байжээ.

Тэдний хувьд ажлын маш өндөр ёс суртахуунтай, албан тушаал, нэр хүндийг бүхнээ дээгүүр авч үздэг, тогтвор суурьшилтай байхыг эрмэлздэг онцлогтой.

X үеийнхэн (1965-1980)

Хэрэв та 1965-1980 оны хооронд төрсөн бол X үед харьяалагдана. Судалгаагаар энэ үеийн хүмүүс нэг орон тоонд дунджаар 5 жил 2 сарыг зориулдаг гэнэ. Үүнийг тэдний өмнөх үеийнхэнтэй харьцуулахад даруй 36 сараар бага үзүүлэлт юм. Харин учрыг нь тодруулбал, энэ үед эрх чөлөөний асуудал маш хүчтэй яригдаж байсан бөгөөд хүмүүс таалагдахгүй байгаа ажлын байрандаа удаан ажиллах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгожээ.

Тэдний ажлын байран дахь онцлог нь бие даасан, авхаалжтай, эрх чөлөөг эрхэмлэдэг.

Миллениал буюу Y үеийнхэн (1982-1996)

Y үед 1982 оноос 1996 онд төрөгсөд багтана. Одоогийн байдлаар энэ үеийнхэн ажиллах хүчний хамгийн их хувийг бүрдүүлж байгаа юм. Харин тэдний хувьд нэг ажлаа дунджаар 2 жил 9 сар л хийдэг гэнэ.

Энэ үеийн хүмүүсийн онцлог нь өөртөө итгэлтэй, уян хатан чанарыг эрхэмлэдэг, ажил-амьдралын тэнцвэртэй байдлыг чухалчилж үздэг.

Z үеийнхэн (1997-2012)

Z үеийн залуус бусад үеийнхэнтэй харьцуулахад хөдөлмөрийн зах зээлд нэвтрээд удаагүй байгаа билээ. Үүнээс үүдэн тэдний хувьд нэг орон тоонд хэр тогтвортой ажилладаг болохыг тодорхойлоход бодитой тоо гарч ирэхгүй. Учир нь энэ үеийнхэн хөдөлмөрийн зах зээлд гараад 3 жил л болж байгаа шүү дээ. Гэхдээ судалгаагаар тэдний нэг орон тоонд дунджаар 2 жил 3 сар тогтвор суурьшилтай ажилладаг гэсэн тооцоо гарсан байна.

Тэдний хувьд ажлын байранд эрх тэгш байхыг хамгаас чухалчилдаг бөгөөд бусадтай нийцэх чадвар сайтай, эрсдэлээс зайлсхийдэг, эрх баригчдад итгэл үнэмшилгүй ханддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
2
2
7
3
3
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
аз
202.126.93.189
   /
2023, 1 сарын 16. 10:49

Энэ хэн хаанаас хэзээ хийсэн судалгаа вэ? Эх сурвалжийг нь тодорхой зааж өгч болох уу

81 онд төрсөн
202.21.116.182
   /
2022, 7 сарын 4. 17:15

би аль үе вэ, хаха

103.212.119.154
   /
2022, 7 сарын 5. 13:45

Эртний Х үеийн хүн шүү дээ.

0 0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02