Хойд Солонгос улс КОВИД-ыг хилийн ойролцоох харь гарагийн зүйлсээр дамжин орж ирсэн гэж мэдэгджээ
2022, 7 сарын 1. 18:290

Пёньяны төрийн хэвлэлээс баталснаар Хойд Солонгос улсад илэрсэн коронавирусийн халдвар тус улсын ард иргэд Өмнөд Солонгосын хилийн ойролцоо унасан харийн зүйлсэд хүрснээр орж ирсэн гэжээ.

Тийнхүү тэд ард иргэдийг Солонгосын хилийг даван орж ирсэн эд зүйлсийн эргэн тойронд сонор сэрэмжтэй явахыг анхааруулсан байна.

Харин тэдний энэ мэдэгдлийн хариуд Өмнөд Солонгос улс коронавирусийг тийм замаар хил давсан байх боломжгүй гэж мэдэгджээ.

Гэсэн ч БНАСАУ-ын хэвлэлийнхний мэдээлснээр, тус улсад коронавирусийн халдвараар анхлан халдварласан хоёр ч хүн Өмнөд Солонгосын хилийн ойролцоо үл мэдэгдэх биетэд ойр явсан гэнэ.

Түүнээс хойш тус улсад коронавирус эрчимтэй тархаж, 4.7 сая хүн “халуурах” шинж тэмдэгтэй бүртгэгдсэн байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны тодорхойлсноор энэхүү тархалт нь тус улс үүсгэн байгуулагдсанаас хойш хамгийн ноцтой үймээн самуун гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
1
1
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57