Роберт Хабек: Норд стрийм хийн шугамыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломжтой
2022, 7 сарын 1. 16:196

ХБНГУ-ын дэд канцлер, Эдийн засгийн сайд Роберт Хабек Газпром Норд Стрийм хийн шугамыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахгүй байгаа шалтгааныг ердөө нэг шалтаг гэж үзэж, хийн шугам бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой гэж бодож байгаагаа хуваалцжээ.

Тэрээр энэ тухай пүрэв гарагт Suddeutsche сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Түүний хэлснээр, “Одоогийн байдлаар бид ерөнхийлөгч Путинтай байгалийн хийн худалдааны хүрээнд маргаантай байгаа. Канад улсаас Оросын хэлээд байгаа турбинууд ирсэн ч энэ маргаан өндөрлөхгүй.

Хүн бүхэн, техникийн мэргэжилтнүүд, Оросын техникийн мэргэжилтнүүд гээд бүгд л Норд Стрийм шугамыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломжтойг хүлээн зөвшөөрч байгаа. Техникийн асуудал үүссэн гэдэг бол ердөө л нэг шалтаг” гэсэн юм.

Өнгөрөгч сарын 14-ний өдөр Газпромын зүгээс Норд Стрийм шугамд техникийн асуудал үүссэн тул хийн нийлүүлэлтээ бууруулах болсон тухай мэдэгдсэн юм. Улмаар тэд Норд Стрийм шугамыг 40 хувийн хүчин чадлаар нь л ажиллуулж байгаа билээ. Ингэснээр Европын орнууд хангалттай байгалийн хий татан авч, нөөцлөх боломжгүй болсон байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
8
0
11
1
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 6 сэтгэгдэл
Зочин
202.9.40.184
   /
2022, 7 сарын 7. 17:45

Саяханыг хүртэл Хойд урсгал-1-аар 55 тэрбум м3 биш 60 тэрбум м3 хий шахаж байсан. Хүчин чадлаас нь илүүгээр гэсэн үг. Энэ хийн хоолойд 6 өндөр хүчин чадлын компрессор угсраатай байснаас 4-ийг нь засвар үйлчилгээ хийлгэхээр явуулчихсан. Энэ 4 нь ирээд угсрагдангуут одоо ажиллаж байгаа 2 нь засварт явна. 1200 гаруй км зайд хий шахаж байгаа компрессор гэхээр овоо юм байгаа даа. Хойд урсгал 2 ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд оросын компрессорууд байгаа. Европын талаас хориг тавиад ажилд ороогүй. Гэхдээ хийгээр дүүргэчихсэн, шалгачихсан, ажиллахад бэлэн. Тэгэхээр хэн нь хэндээ хориг тавиад, хэн нь хий авах хэрэгтэй хэрнээ боогоод байгаа нь ойлгомжтой биз дээ.

202.21.108.207
   /
2022, 7 сарын 5. 12:24

Европод хий нөөцлөх боломж олгохгүй байх нь туйлын чухал.

Бат
192.82.71.21
   /
2022, 7 сарын 4. 7:47

БҮХ УЛС ОРОСООС ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМААРАЛГҮЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ В ТОМ ЧИСЛЕ МОНГОЛ

66.181.161.98
   /
2022, 7 сарын 2. 19:56

Хохь нь.

66.181.161.110
   /
2022, 7 сарын 1. 18:12

Кк. Хий хэрэггүй гэж гуцалдаж гуцалдачихаад одоо хангалттай хий ирэхгүй бн гэж уйлагнаад!!! энэ барууныхан бүгд солиотой хүмүүс юм биш үү??

Зочин
202.126.89.130
   /
2022, 7 сарын 1. 17:40

Энэ Герман сармагчин юмуу зодоод хий авна гээд байгаан байхдаа . Зэвсэг нийлүүлж Орос хүнийг алчихаад солиороод байхын . Америк Европийн гомонууд эдийн засгийн дайн хийж болдог бусад орон болдогүй ха ха ха

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04