“ОПЕК+”-ийн гишүүн орнууд ирэх сард газрын тосны олборлолтоо өдөрт 648 мянган баррелиар нэмэгдүүлнэ
2022, 7 сарын 1. 15:400

ОХУ-ын шадар сайд Александр Новак баасан гарагт Россия 24 сувагт ярилцлага өгч, ярилцлагадаа ОПЕК+ буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ирэх сард газрын тосны олборлолтоо өдөрт 648 мянган баррелиар нэмэгдүүлэх болсныг дурджээ.

Түүний мэдэгдсэнээр, “Өнөөдөр бид нэгэн шийдвэр гаргасан нь гишүүн орнууд хамтран наймдугаар сард олборлох газрын тосны хэмжээгээ өдөрт 648 мянган баррелиар нэмэгдүүлэх боллоо. Мөн Александр Новакын хэлснээр ОХУ өнгөрөгч сард газрын тос боловсруулалтын хүрээнд эргэн сэргэж эхэлсэн" гэсэн юм.

Новак, “Манай улсын газрын тос олборлолтын хэмжээ өнгөрөгч гурваас дөрөвдүгээр сарын хугацаанд буурсан үзүүлэлттэй байсан билээ. Харин энэ үзүүлэлт өнгөрөгч зургаадугаар сард эргэн сэргэж, хоёрдугаар сард боловсруулсан газрын тосны хэмжээнд дөхжээ. Тухайн үед бид өдөрт дунджаар 10.2 сая баррель газрын тос боловсруулж байсан бол өдгөө 9.9 сая баррелийг боловсруулж байна” хэмээжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00