Владимир Путин барууны удирдагч нарыг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээ зогсоохыг зөвлөж, тэднийг цамцгүйгээр дур гутам харагдах болно хэмээжээ
2022, 7 сарын 1. 14:2015

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийнх нь цээж нүцгэн зургийг дооглож буй “Их 7” бүлгийн удирдагч нарыг цамцаа тайлчихвал дур гутам харагдах болно хэмээжээ.

ХБНГУ-ын Элмау Ордонд цуглан дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан “Их 7” бүлгийн удирдагч нар өнгөрөгч ням гарагт зохион байгуулсан уулзалтынхаа үеэр ноён Путины цээж нүцгэн, морь унаж буй зургийг дооглонгуй ярилцаж, хөөрөлдсөн бичлэг олон нийтэд хүрсэн юм. Бичлэгт бууснаар, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон уулзалтын өрөөний бүгчим байгааг дурдаж, “Хүрмээ өмсөх үү? эсвэл тайлах уу? Бид хувцсаа тайлах хэрэгтэй юу?” хэмээн асуусан байна. Түүний асуултад Канадын ерөнхий сайд Жастин Трюдо зураг авах хугацаанд л хүрэмтэй байхыг зөвлөхөд ноён Жонсон,

-Бид Путинд өөрсдийгөө түүнээс хүчирхэг болохоо харуулах хэрэгтэй гэхэд ноён Трюдо,

-Бид цээж нүцгэн, морь унаж буй зургаа авхуулах болно. Жонсон,

-Бид тэдэнд булчингаа харуулах болно. Урсула фон дер Ляйэн,

-Морь унах ч сайхан шүү хэмээжээ.

Харин үйл явдлын хүрээнд пүрэв гарагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр ноён Путины сэтгэгдлийг асуухад тэр, “Би тэднийг бэлхүүснээс дээшээ эсхүл доошоо, яг хэрхэн тайчихыг хүссэн болохыг мэдэхгүй юм. Гэхдээ аль нь ч байсан гэсэн тэр дүр зураг дур гутам байх болно.

Хүн гэдэг өөрийн бие, сэтгэлийг жигд хөгжүүлсэн байх учиртай гэдэгтэй би хувьдаа бүрэн санал нийлнэ. Гэхдээ жигд хөгжүүлэхийн тулд та бүхэн согтууруулах ундааны хэрэглээгээ багасгаж, бусад муу зуршлаасаа салж, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Би тэднийг бүгдийг нь хувь хүний үүднээс мэднэ. Бид тийм сайхан харилцаагүй байгааг ч би ойлгож байна. Гэсэн хэдий ч тэд бол удирдагч нар. Тэд хүсвэл зорьсон зорилгодоо хүрч чадна” гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
7
0
3
0
0
8
Сэтгэгдэл үлдээх
Нийт 15 сэтгэгдэл
Зочин
202.55.188.104
   /
2022, 7 сарын 4. 14:52

Путин залуу эхнэртэй .тэгээл болоо

202.126.89.6
   /
2022, 7 сарын 3. 16:38

Борис Жонсонг нүцгэн биёэр нь харвал ухаан алдана доо 80 настай эмээ ч тоохгүй кккк

Тархины булчин илүү
124.158.64.115
   /
2022, 7 сарын 3. 1:00

Пүтлер монгол ялна 2 оо улсыг булчингаар удирддаггүй юм

202.126.90.21
   /
2022, 7 сарын 2. 22:45

Өмхий гомонууд Путин үнэнийг хэлжээтэднийг хараад огиудас хүрнэ.тэр дэрсэн толгойтой сүг бол хүн биш чөтгөр

197.255.3.94
   /
2022, 7 сарын 2. 22:37

Ноён Путинг барах баагий эд нар дунд даанч байхгүйлдээ хаха

66.181.161.52
   /
2022, 7 сарын 2. 18:48

Ухаантай, тэвчээртэй, зоригтой,шийдэмгий жинхэнэ удирдагч даа!

202.126.90.33
   /
2022, 7 сарын 2. 17:52

Нөгөө нөхдүүд бол хувцас өмсөөд ч сүгүүд харагдана.Яасны чинь нүцэглэх,дур гутах цаашаа.

66.181.161.22
   /
2022, 7 сарын 2. 17:52

Энэ хэд путингийн хаана хүрэхэв дээ.доллорын боолууд

Yes
202.126.89.202
   /
2022, 7 сарын 2. 15:58

Путин агуу! Маш мундаг ухаантай No 1

Зочин
192.82.84.168
   /
2022, 7 сарын 2. 11:21

ПУТИН ҮНЭН ХЭЛЖЭЭ КК КК

66.181.161.110
   /
2022, 7 сарын 1. 18:09

Энэ Путин аль ч талаараа сэтгэл татам хүн юмаа!!?? Хувь хүний хувьд Жинхэнэ жэнтэльмэн гэж энэ хүнийг хэлэх байх.

59.153.86.115
   /
2022, 7 сарын 3. 16:50

Манайхан Путинд хайртай гээд хөөрөөд нэг л өдөр Баян-Өлгийд тусгаар тогтнол олгоод цэргээ оруулах вий дээ хөрш орнуудаа тэгээд дарамталж байгаа шүү

0 0
94.230.145.61
   /
2022, 7 сарын 1. 16:56

Ene Putin eruul bolvuu

66.181.161.22
   /
2022, 7 сарын 2. 17:53

Тэнэг улсуудад ингэж хариулах нь зөв харин чи эрүүл үү ээдээ хэцүү л нэгэн болов уу

5 0
Damdin
59.153.86.52
   /
2022, 7 сарын 1. 14:34

buur heleh uggui boljdee ene hunentser,hun doromjlool ,halisan bie l haragdaj bndg!!!

Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47