Макс группийн хэрэгжүүлж буй Хан Алтай төслийн бүтээн байгуулалтад бондын санхүүжилт татах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
2022, 6 сарын 29. 8:462

Хан Алтай төсөл нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 2019 онд хайгуулын үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 2022 оноос олборлолт, боловсруулалтаа хийж эхэлснээр Монгол Улсын баруун бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон нөлөө үзүүлэх ач холбогдолтой төсөл нэгээр нэмэгдлээ. Хан Алтай ресурс ХХК нь үндэсний шилдэг, нэр хүндтэй уул уурхайн компани болох алсын хараатайгаар 2020 он хүртэл ордын нөөцийн хайгуул судалгааны үе шатыг хэрэгжүүлж байсан бол 2021 оноос бүтээн байгуулалтыг эхлүүлэн, 2022 онд бүтээн байгуулалтаа гүйцээн, хүдэр олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг эхлүүлж буй амжилтаа онцоллоо.

Хан Алтай төсөл нь нийт одоогоор тогтоогдоод буй 85.4 тонн алтны нөөцтэй ба энэ нь дотоодын нийт алтны нөөцийн 5.8 хувийг дангаараа эзлэхүйц томоохон, урт хугацааны нөөц бололцоо бүхий төсөл юм. Уг төсөл нь 2022 оноос 2027 оны хооронд жилд дунджаар 1.56 тонн алт үйлдвэрлэх төлөвлөгөөг ТЭЗҮ-дээ тусгасан ба энэ нь жилд хамгийн багадаа 304 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой тэнцэх дүн юм. Сүүлийн 3 жил Монгол банк нь жилд дунджаар 20 тонн алт худалдан авсан бөгөөд Монгол Улсын нийт экспортын 10.8 хувийг алтны экспорт дангаараа бүрдүүлж байна. Ийнхүү энэ төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын алтны экспорт 7.9 хувиар нэмэгдэх боломжтой болж ирж байна.

Монголын үндэсний томоохон бүтээн байгуулалт болох Хан Алтай төсөл нь хөрөнгийн зах зээл дээр ийнхүү гарч байгаа нь дотоодын хөрөнгө оруулагчдыг төсөлд оролцуулах, энэ төсөлд хамтран ажиллах боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна.

Энэхүү төслийн санхүүжилтийн ажлын хүрээнд Монголын томоохон 3 андеррайтер компани болох Ард Секюритиз, Голомт Капитал, Инвескор Капитал нар хамтран ажиллаж байгаа бөгөөд урт хугацааны стратегийн түншлэлийн хүрээнд дотоодын баялаг бүхий үнэт цаасыг олон улсад амжилттай гаргах, мөн түүнчлэн хөрөнгө оруулагчдад үнэ цэнээ хадгалахуйц хөрөнгө оруулалтын сонголтыг танилцуулж байна. Эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөл байдалд харилцагч, хөрөнгө оруулагч нартаа эрсдэл багатай, тогтмол өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүнийг санал болгож байгаад баяртай байна.

Энэхүү үндэсний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулан өндөр өгөөж хүртэх, гадаад валютын ханшийн эрсдэлээс хөрөнгийн багцаа сэргийлэх сонирхолтой хөрөнгө оруулагч Та бүхэн ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
   /
3 сарын 31. 20:14

2000

   /
3 сарын 31. 20:14

10000

Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01