“SMART EDUCATION 2”: Боловсролд хөрөнгө оруулна
2022, 6 сарын 27. 14:240

Боловсролын салбарт тулгамдаад буй ч, хэн бүрийн төдийлөн хөнддөггүй асуудлыг тодруулж, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсний үндсэнд “SMART EDUCATION” төсөл хэрэгжиж эхэлсэн билээ.

Гар утас, интернэт, гэрэл цахилгаан үгүй орчин нөхцөлд амьдардаг ч мөрөөдөл, хүсэл тэмүүллээ өвөртөлсөн мянга мянган сурагч бий. Тэднийг бусадтайгаа адил тэгш суралцах боломжоор хангах зорилгоор Мобиком Корпораци нь ухаалаг гар утас болон бусад дагалдах хэрэглэгдэхүүнүүдийг бэлэглэсэн нь ХОЁР ДАХЬ жилдээ үргэлжлэв.

Ийнхүү “SMART EDUCATION 2” төслийн онцлох мөчүүдийг уншигч тантай хуваалцъя.

Д.СУНДУЙЖАВ: ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮМҮҮСТ ТУСЛАХ ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ ТУРШИЖ ҮЗЭХ ДУРТАЙ УЧРААС БИ АХЛАХ СУРГУУЛИА ТӨГСӨӨД ПРОГРАММ ХАНГАМЖ ХӨГЖҮҮЛЭГЧ БОЛОХООР ТӨЛӨВЛӨСӨН

Төслийн цар хүрээ өргөжиж нийслэлийн 1632, орон нутгийн 7445, нийт 9077 бүтээл ирснээс 2000 шилдэг бүтээлийг тодруулжээ. Хүүхэд бүрийн чин сэтгэл, дотоод ертөнцөөр аялах боломжийг олгосон эдгээр бүтээлүүдээс нийслэлийн ЕБС-ийн 11-р сургуулийн 9-р ангийн сурагч Д.Сундуйжавын эсээг онцолж байна.

Тэрээр харааны бэрхшээлтэй. Бага сургуулиа төгссөнөөс хойш хичээл, гэрийн даалгавраа хийхийн тулд гар утас, компьютертой нөхөрлөж эхэлжээ. Цахим ном, шалгалтын хуудас зэрэг аливаа текстийг кодлон уншихдаа OCR (оптик тэмдэгт танигч) технологи ашигладаг бөгөөд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд энэхүү технологийг таниулах, тэднийг сургуульд сургах, хүсэлтэй гэдгээ эсээндээ дурджээ.

Технологийн эрин үеийн давуу талыг өөрийн хичээл зүтгэлтэй хослуулан үр шимийг нь хүртэж буй түүний эсээнээс урам зориг, бахархал мэдрэгдэнэ. Бидний төсөл зорилтот бүлэгтээ хүрч, бодит дэмжлэг болж байгааг батлан харуулсан нь энэ билээ.

ЖИШИГ СУРГУУЛИЙН 6-9-Р АНГИЙН 395 СУРАГЧДАД ГАР УТАС, АНГИ УДИРДСАН БАГШ НАРТ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР БЭЛЭГЛЭВ

“Smart Education 2” төслийн хүрээнд ЕБС-ийн 6-9-р ангийн сурагчдын дунд зохион бичлэгийн уралдаан зарлаж шилдэг оролцогчдоо шалгаруулсан. Төсөлд хамрагдсан сурагчид SAMSUNG A02 гар утсыг BE үйлчилгээний шинэ дугаар, 3GB нэмэлт дата багц, VOO апликейшнд ашиглах 40GB дата багц, TEAMS, GOOGLE MEET, ZOOM зэрэг апликейшнд хязгааргүй хандах ACADEMY дата багцын хамтаар гардан авсан юм.

Энэ жилийн хувьд ЕБС-ийн сурагчдад цахим технологи ашиглан сурлагын хоцрогдлоо нөхөх, арилгахад нь туслах зорилгоор Боловсролын ерөнхий газартай хамтран ажилласан. Үүний хүрээнд дээрх бэлгүүдийг нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нийт 6 сургуулийн сонгогдсон бүлгийн сурагч нэг бүрд гардуулан өгснийг онцлон дурдъя.

БОЛОВСРОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛНА

Хүүхэд бүр итгэл төгс суралцаж, тэдний хүсэл мөрөөдөл, боломжийг хязгаарлах зүйл үгүй нийгмийг бүтээлцэх нь бидний ирээдүйнхээ төлөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Төсөлд хамрагдсан хүүхдүүд гар утастай болоод зогсохгүй өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах олон боломжоор хангагдаж байна. Тухайлбал сурагчид маань “БАГШИЙН ТУСЛАХ” апликейшн ашиглан 6-12-р ангийн хичээлүүд, ЭЕШ-д бэлдэх жишиг тестүүд, чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх “ЭВРИКА” хөтөлбөр болон “Гадаад хэл”-ний хичээлүүдийг үзэх боломжтой.

Мөн “After school” апликейшнаар өөрийн хийсэн сайн үйлсийн ажлаа оноо болгон хувиргаж, цуглуулсан оноогоороо апликейшны хамтрагч байгууллага, сургалтын төвүүдийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой юм.

“SMART EDUCATION 2” төслийг дэмжин ажиллаж, боловсролд хөрөнгө оруулсан хамтрагч байгууллагууд, сайн дурын ажилтнууд, Мобиком Корпорацийн нийт ажилтнууд мөн хэрэглэгч та бүгдийн чин сэтгэлд талархал илэрхийлье. Бид төсөлд хамрагдаж буй сурагчдынхаа хүсэл тэмүүллийг хурцалж, бяцхан зүрх бүрд нь итгэл найдвар бэлэглэж чадсан гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04