Европын холбоо Хорват улсыг Евро бүсэд элсэхийг зөвшөөрчээ
2022, 6 сарын 25. 4:210

Европын холбооны гишүүн орнууд орон нутгийн цагаар 24-ний өдөр Хорват улсыг Евро бүсэд элсүүлэхийг зөвшөөрсөн байна.

Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулагдаж буй дээд хэмжээний уулзалтын үеэр Европын холбооны гишүүн орнуудын удирдагчдын зүгээс Хорват улсад еврог нэвтрүүлэх Европын комиссын саналыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор батлахаа мэдэгдэв.

Энэ сарын эхээр Европын Комиссын зүгээс Хорватыг тус холбооны гишүүн орнууд дундаас еврог мөнгөн тэмдэгт болгон ашигладаг Евро бүсэд элсэх бүх шалгуурыг хангаж байна хэмээн үзэж холбооны 27 гишүүн орны засгийн газрыг төлөөлдөг байгууллага болох Европын холбооны зөвлөлд санал болгосон юм.

Мөн өдөр Европын холбооны дээд хэмжээний уулзалтын уг шийдвэрийн дагуу Европын холбооны зөвлөл Европын парламент болон Европын төв банктай зөвшилцсөний үндсэн дээр Хорватад еврог нэвтрүүлэхэд шаардлагатай гурван хуулийг баталснаар энэхүү үйл явц дуусгавар болох аж.

Одоогоор Европын холбооны 19 гишүүн орон еврог мөнгөн тэмдэгтээ болгон ашигладаг бөгөөд Хорват улс 2013 оны 7-р сард тус холбооны гишүүн болсноос хойш 10 хүрэхгүй жилийн дараа Евро бүсийн 20 дахь гишүүн болж буй нь энэ юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
3
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02