Барууны орнуудын цөмийн эрчим хүчний сэргэлтэд чадварлаг боловсон хүчний дутмаг байдал саад болох шинжтэй
2022, 6 сарын 25. 2:290

АНУ зэрэг барууны орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор аюулгүй байдлын үүднээс хэдэн арван жилийн турш орхигдуулж ирсэн атомын цахилгаан станцыг дахин сэргээхээр шийдээд байгаа хэдий ч чадварлаг боловсон хүчин дутмаг байдлаас болж санасан хэмжээндээ хүртэл хөгжүүлж сэргээж чадахгүй байгаа талаар АНУ-ын Wall Street Journal сонин орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлэв.

Тус мэдээнд дурдаснаар “Дэлхийн улс орнуудын засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ОХУ-ын нийлүүлдэг газрын тос, байгалийн хийн хараат байдлыг багасгахын тулд нүүрстөрөгч үл ялгаруулдаг цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүсэлтэй байна. Тухайлбал АНУ, Франц, БНХАУ зэрэг орнууд шинэ үеийн цөмийн реакторуудыг бодлогоор дэмжиж байгаа билээ” хэмээн онцлон тэмдэглэв.

Тус сонины дүгнэснээр барууны орнуудын хувьд цөмийн эрчим хүч үйлдвэрлэх талаар ихээхэн өндөр хүлээлттэй байсан ч өнгөрсөн хугацаанд цөмийн эрчим хүчнээс багагүй зайлсхийсэн учраас цөмийн реактор барих туршлагатай инженерүүд, чадварлаг ажилчид дутмаг байгааг дурдав. АНУ болон Европ даяар баригдаж буй цөөн тооны атомын цахилгаан станцын төслүүд тодорхойгүй хугацаагаар зогсонги байдалд орсон эсвэл төсөв хэтэрсний улмаас төслийг хэрэгжүүлж байсан компаниуд нь дампуурлаа зарлах зэргээр барууны орнуудын цөмийн салбарын сул тал илчлэгдэх болоод байна.

Тухайлбал Францын Нормандийн эргийн ойролцоох Фламанвилл хотод баригдаж буй шинэ үеийн Европ маягийн даралтат усан реакторын бүтээн байгуулалтын ажил төлөвлөж байсан хугацаанаасаа арав гаруй жилээр хойшлогдоод байгаа юм. 2012 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч гагнуурчид одоо дөнгөж долоон жилийн өмнө хөргөлтийн системийн эргэн тойронд илэрсэн 100 гаруй гэмтэлтэй хэсгийг засварлаж байна. Барилга угсралтын ажил удаашралтай байгаа тул шаардагдах төсөв анх тооцоолж байснаас бараг дөрөв дахин нэмэгдсэн аж.

АНУ-д сүүлийн 30 жилд анх удаа баригдаж буй Жоржиа муж дахь атомын цахилгаан станцын барилгын ажил мөн л гагнуурчин зэрэг хүн хүчний хомсдолтой байдлын улмаас төлөвлөгөөт хугацаанаасаа хойшлогдоод байна. "АНУ-ын атомын цахилгаан станцад ажиллах хэмжээний чадварлаг гагнуурчид аль хэдийн тэтгэвэртээ гарсан эсвэл насан эцэслэсэн. Гагнуурчид гэх мэт нарийн мэргэжлийн ажилтнуудыг тусгайлан цаг зарцуулж бэлтгэх хэрэгтэй байсан” хэмээн Жоржиа мужийн цөмийн цахилгаан станцын ажилтан сэтгэгдлээ илэрхийлжээ.

Барууны орнууд 1979 онд АНУ-ын Пенсильвани мужийн Три Майл арал болон 1986 онд ЗХУ-д Чернобылийн атомын цахилгаан станцад тус тус осол гарсны дараа цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээс жийрхэх болж атомын цахилгаан станцын шинэ төслийг бараг хэрэгжүүлээгүй билээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн үзэж байгаагаар 2050 он гэхэд нүүрстөрөгчийн хийг тэглэхийн тулд цөмийн эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой хэмээснийг тус сонин онцолсон байна.

Эх сурвалж: Segye

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02