ОУВС-гийн ерөнхийлөгч: Дэлхийн эдийн засаг хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн хүнд сорилттой тулгараад байна
2022, 5 сарын 25. 1:341

Дэлхийн эдийн засаг хоёрдугаар дайнаас хойших хамгийн том сорилттой тулгараад буйг Олон улсын валютын сангийн ерөнхийлөгч анхаарууллаа.

CNN болон бусад эх сурвалжийн орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр, ОУВС-гийн ерөнхийлөгч Кристалина Георгиева Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр эдийн засгийн өсөлт удааширч байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ “Дэлхийн эдийн засаг хоёрдугаар дайнаас хойших хамгийн том сорилтыг даван туулах гэж байна. Мөн бид байж болох хамгийн муу хувилбаруудын давхцалтай тулгарч байна” хэмээн цохон тэмдэглэжээ. Цар тахал дэгдсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд зохион байгуулагдаагүй Давосын чуулга уулзалт энэ сарын 22-ны өдөр нээлтээ хийсэн ба 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Тэрээр эдийн засгийн чадамж сул орнуудад хямрал үүсч болзошгүй гэж таамаглаж байгаа аж. Дэлхийн эдийн засгийн хямрал хэзээ мөдгүй болох гэж байгаа эсэхийг асуухад "Яг одоо биш ч, асуудал байхгүй гэсэн үг биш юм” хэмээн хариулжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Өнгөрсөн сард бид дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 86 хувийг бүрдүүлдэг 143 орны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулсан. Энэ жил амаргүй жил болох нь дамжиггүй” хэмээн дурдсан байна.

Георгиева мөн хүнсний бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн өссөөр байх эрсдэл байгааг мэдэгдэв. "Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн эдийн засаг сүйрч байгаа юм шиг л санагдаж байна. Хүнсний үнэ өссөөр, өссөөр, өссөөр, өссөөр байна” хэмээн тэрээр дөрвөн удаа дараалан хэлэв. Тэрээр үргэлжлүүлэн "Хүнс хоол боломжийн үнээр худалдаж авах улам л хүндхэн болж байна” гэв.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гаргасан тайланд мөн эдийн засгийн хямралын шинж тэмдэг ажиглагдаж буйг онцолсон байна. Уг тайланд дурдсанаар, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын ДНБ-ий дундаж өсөлт энэ оны эхний улирлын урьдчилсан тооцоог оруулаад 0.1 хувьтай гарсан нь өнгөрсөн оны 4-р улирлынхаас (1.2%) мэдэгдэхүйц бага байгаа юм.

Эх сурвалж: Segye

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.91
   /
2022, 5 сарын 25. 12:49

Бүр их хүндэрнэ хэн нэгний үгэнд ороод баывал эвгүйтэнэ дээ барууныхаан

Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01