Владимир Путин: Хүнд хэцүүг үл ажран Оросын эдийн засаг хоригийн арга хэмжээг тун сайн даван туулж байгаа
2022, 5 сарын 24. 13:090

Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн ерөнхийлөгч Александер Лукашенкотой уулзалт зохион байгуулсан билээ. Тэгвэл уулзалтын үеэр ноён Путин, Оросын эдийн засаг хүнд хэцүү нөхцөл байдлыг үл ажран олон улсаас тавьсан хоригийг тун сайн даван туулж байгаа хэмээн мэдэгджээ.

Түүний хэлснээр, “Үүсээд буй хүндрэлээс үл хамааран Оросын эдийн засаг хоригийн үр нөлөөг тун сайн даван туулж байгааг би энд цохон тэмдэглэмээр байна. Манай улсад хамаарах бүх л чухал макро эдийн засгийн үзүүлэлтүүд үүнийг батална.

Өдгөө өрнөж буй бүх зүйл манай эдийн засгийн салбарын онцгой анхаарал, хичээл зүтгэлийг шаардаж байгаа бөгөөд миний зүгээс тэдгээр хичээл зүтгэл биднийг эерэг үр дүнд хүргээсэй гэж хүсэж байна” гэжээ.

Тийнхүү уулзалтын хүрээнд тэр Орос-Беларусийн худалдаа өнгөрөгч жилд 38.5 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосныг дурдан саяхан ноён Лукашенкотой Москва хотноо уулзаж, дараа Сочи хотноо тусдаа уулзахаар товлосноо дурссан юм.

Ерөнхийлөгч Путиний өгүүлснээр, “Нөхцөл байдал биднээс маш нухацтай хэлэлцээр хийхийг шаардаж байгаа. Тодруулбал, бүс нутгийн аюулгүй байдал, бидний улс орнуудын эдийн засаг, аюулгүй байдлын хүрээнд бид хэлэлцээр хийх хэрэгтэй байгаа” хэмээжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57