Голомт банк “ТОП-100” аж ахуйн нэгжийн шилдэг 5-д шалгарлаа
2022, 5 сарын 24. 12:130

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөх арга хэмжээ өчигдөр Төрийн ордонд боллоо.

“ТОП 100 аж ахуйн нэгж”-д Голомт банк 19 дэх жилдээ шалгарч буй бөгөөд энэ удаа шилдэг 5-д эрэмбэлэгдэж, өмнөх жилээс 4 байраар урагшлав. 2021 онд цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж, улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарын нөхцөл байдал амаргүй байсан ч бид үүссэн нөхцөл байдалд дасан зохицож, шуурхай арга хэмжээ авч ажилласнаар улсдаа 137 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлэн төлж, ингэснээр сүүлийн гурван жилд нийт 360 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөн эдийн засагтаа дэмжлэг үзүүлсэн байна.

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк үүсгэн байгуулагдсан 27 жилийн хугацаанд үргэлж хариуцлагатай татвар төлөгч байж, Монгол Улсынхаа хууль журмыг чандлан мөрдөж ирсэн билээ. Мөн бид байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын банк, санхүүгийн хөгжилд түүчээлж, техник технологийн давуу талд суурилсан анхны олон улсын төлбөрийн картын систем, интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, смарт банк зэрэг олон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна. Бид харилцагч төвтэй стратеги баримтлан, цар тахлын үед дижитал шилжилтийг эрчимжүүлэн, харилцагчдынхаа эрэлт, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй хүргэн ажиллаж чадлаа.

“ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурлан эрэмбэлж, тодруулдаг. 2021 онд аж ахуйн нэгжүүд 11.3 их наяд төгрөгийн татварын орлогыг төсөвт төвлөрүүлсний 5.3 их наяд төгрөг буюу 47 хувийг “ТОП 100 аж ахуйн нэгж” бүрдүүлжээ.

Голомт банканд итгэл хүлээлгэн, амжилт бүрд үргэлж хамт байдаг харилцагч, түншүүддээ талархлаа илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15