ХБНГУ Сенегал улстай хамтран байгалийн хий, СЭХ-ийн хүрээнд шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байна
2022, 5 сарын 24. 11:070

Өнгөрөгч амралтын өдрүүдэд ХБНГУ-ын канцлер Олаф Шольц суудлаа авснаас хойш Африк тив рүү анхны айлчлалаа хийсэн билээ. Тэгвэл айлчлалын үеэр тэр Герман улс Сенегал улстай хамтран байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний хүрээнд шинэ төсөл хөтөлбөрүүдийг эрчимтэй хөөцөлдөх хүсэлтэй байгааг уламжилжээ.

Сенегал улсын хувьд байгалийн хийн олон тэрбум шоо метрийн нөөцтэй бөгөөд Африк тивдээ байгалийн хийн гол үйлдвэрлэгч болж магадгүй байгаа юм.

ХБНГУ-ын хувьд ОХУ-ын байгалийн хийн импортоос үлэмж хамааралтай оршдог тул энэхүү хамаарлаа багасгахаар Сенегал улсын эрх баригчидтай ярилцаж, тус улсад байгалийн хий олборлох, шингэрүүлсэн хийн асуудлаар хэлэлцээр хийж эхэлсэн болохыг ноён Шольц мэдэгдсэн байна.

Түүнчлэн Герман улс тус улстай хамтран сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Гэвч энэ тухайд тэр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр Сенегал улсын ерөнхийлөгч ч өөрийн байр суурийг илэрхийлсэн нь, Сенегал улс Европын зах зээлд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэхэд бэлэн байгаа хэмээжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00