М-Си-Эс Группийн арван компани “ТОП-100”-д шалгарч хувийн хэвшлээ манлайллаа
2022, 5 сарын 23. 15:091

 

2021 он дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөлөөлөл үргэлжилж, хувийн хэвшил төдийгүй улс оронд тааварлашгүй сорилт, үүссэн хүнд нөхцөл байдлыг даван туулах бэрхшээл ихтэй жил байлаа.

Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан бодит хувь нэмрийг таван үзүүлэлтээр үнэлж, дүгнэдэг “Топ-100” шалгаруулалтад М-Си-Эс Группийн арван компани өргөмжлөгдөж, групп компанийн амжилтаар гуравдугаарт эрэмбэлэгдлээ.

М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлахын зэрэгцээ аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, дотоодын аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлздэг. Тухайлбал, 2021 онд нийт 1.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 3700 орчим аж ахуйн нэгж, 700 хувь хүнээс 1 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ дэмжиж байна.

Энэ жилийн шалгаруулалтад Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, Шангри-Ла Улааанбаатар Хотел, Юнивишн, М-Си-Эс Проперти, Тотал Дистрибюшин, Юнисервис Солюшн, М-Си-Эс Интернэйшнл, Интенэйшнл Медикал Сентер компаниуд “Топ-100”-д өргөмжлөгдсөн байна.

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн арван жилд нэгтгэсэн дүнгээр гурван их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөв төвлөрүүлснээс тайлант онд нийт 444 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төлжээ.

Бид өөрийн болон бусад эх үүсвэрүүдээр хөрөнгө оруулалтууд хийн тогтвортой ажлын байр шинээр бий болгож, түүнийгээ эдийн засгийн хүнд үеүд, өнөөгийн цар тахлын жилүүдэд хэвээр хадгалах бодлогыг тууштай баримталж ирсэн бөгөөд 10 мянган үндсэн ажилтнуудаас гадна 20 мянга гаруй иргэдийг шууд болон шууд бус ажлын байраар хангаж иржээ.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бид бизнесийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын үйлсдээ мөрдлөг болгон ажиллахыг зорьдог. Энэхүү бодлогынхоо хүрээнд группийн компаниуд нь нийгэмд эерэг нөлөөтэй, байгаль орчинд халгүй, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж 2021 онд 73 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. М-Си-Эс Групп өнгөрсөн онд нийт 26.6 орчим тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үйлсэд зарцуулснаас 2021 онд М-Си-Эс Группийн компаниуд нийт 1.3 гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, бэлэн мөнгө, хандив, тусламжийг цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, арга хэмжээнд зориулж албан байгууллага, албан хаагчид, хувь хүмүүст хүргэсэн байна.

Ийнхүү бид өдөр бүр 1.3 тэрбум, сард 38.5 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, өөрийн 10 мянган ажилтандаа сард 24 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгохоос гадна дотоодын 3700 орчим бизнес эрхлэгчээс сард 83 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар 20 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож, сард доод тал нь 20 орчим тэрбум төгрөгийн цалин тавих боломжийг олгон улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Дөө
66.181.161.47
   /
2022, 5 сарын 23. 16:26

Бахархаж байна.

Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00