ОХУ: Донбасс бүх нийтийн санал асуулгаар удахгүй ОХУ-ын бүрэлдэхүүн болно
2022, 5 сарын 22. 23:470

ОХУ-ын парламентын удирдлага орон нутгийн цагаар 21-ний өдөр хэлэхдээ, Украины зүүн өмнөд хэсэгт орших Оросыг дэмжигч Донбасс орчмын бүс нутаг удахгүй зохион байгуулагдах бүх нийтийн санал асуулгын үр дүнд ОХУ-ын бүрэлдэхүүн болох шийдвэрт хүрнэ хэмээн мэдэгджээ.

Риановости агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Төлөөлөгчдийн танхимын Олон улсын харилцааны хорооны дарга Леонид Слуцкий Оросын армид эзлэгдсэн Бүгд Найрамдах Донецк Ард Улсад айлчлах үеэрээ энэхүү байр сууриа илэрхийлсэн байна.

Ойрын хэдэн сарын дотор уг бүс нутагт нэгэн чухал үйл явдал болно. Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын иргэд өөрсдийн байр сууриа илэрхийлэн болно” хэмээн тэрээр онцлон тэмдэглэжээ.

2014 онд Крымд болсон шиг үйл явдал ойрын хугацаанд Донбассын дээрх хоёр бүс нутагт өрнөж тус бүсийг ОХУ-ын бүрэлдэхүүнд шилжүүлэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна хэмээн тайлбар хийсэн байна.

"Донбассын ард түмэн ирээдүйд хэрхэн амьдрахаа өөрсдөө шийдэх ёстой" гэж Слуцкий хэлээд, тэдний хувь заяаг Украины засгийн газар эсвэл барууны орнууд биш Донбассын ард түмэн өөрсдөө шийдэх болно хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02