“Их 7”-гийн бүлэг Украинд 20 тэрбум ам.долларын санхүүгийн нэмэлт тусламж үзүүлэхээ амлалаа
2022, 5 сарын 21. 10:161

“Их 7”-гийн бүлэг Украины эдийн засгийг дэмжихэд зориулан 19.8 тэрбум ам.доллар олгохоор болсныг ХБНГУ-ын Сангийн сайд мэдэгдлээ.

Германы Сангийн сайд Кристиан Линднер орон нутгийн цагаар 20-ны өдөр сэтгүүлчдэд хэлэхдээ, Германы Бонн хотын ойролцоох Кенигсвинтерт зохион байгуулагдсан "Их 7"-гийн сангийн сайд нарын хурлын үеэр нийт тусламжийн 9.5 тэрбум ам.долларыг цуглуулсныг Aссошиэйтед Пресс болон Франсс Пресс агентлагууд мэдээлсэн байна.

Ингэснээр “Их 7”-гийн бүлгийн зүгээс энэ онд Украинд үзүүлэх нийт санхүүгийн тусламжийн хэмжээ 19.8 тэрбум долларт хүрэх юм гэж dpa мэдээллийн агентлаг тайлбарлав.

Украины санхүүгийн байдал Оросын түрэмгийллийг даван туулах чадварт нь сөргөөр нөлөөлөхгүй байх үүднээс уг тусламжийг олгохоор болсон хэмээн сайд Линднер цохон тэмдэглэжээ.

"Бид олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах дээр санал нэгдэж, ОХУ-аас Украинд хийсэн дайралтанд нэгдсэн хариу арга хэмжээ авахыг онцлон хэлэлцлээ" хэмээн "Их 7"-гийн мэдэгдэлд дурдсан байна.

“Их 7”-гийн бүлэгт АНУ, Их Британи, Герман, Франц, Итали, Япон, Канад зэрэг улсууд багтдаг юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
2
0
1
8
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
192.82.87.89
   /
2022, 5 сарын 21. 11:18

Ukirainii said darga nart saihan hulgailah mongotoi bolj dee. Tegeed baruund mongoo abaad zugtaad yban daa. Mash olon said darga nar amerik kanadad garaad bnaa.

Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00