Австрийн OMV компани Оросын байгалийн хийн төлбөрөө төлж барагдуулахаар Газпромбанканд данс нээлгэжээ
2022, 5 сарын 21. 9:140

Баасан гарагт Ройтерс агентлагаас мэдээлснээр Австри улсын байгалийн хий, газрын тос, петрохимийн үндэстэн дамнасан компани болох OMV Оросын байгалийн хийн төлбөрөө төлж барагдуулахаар Газпромбанканд данс нээлгэжээ.

OMV компанийн хэвлэлийн төлөөлөгчийн Ройтерс агентлагт хэлснээр, “Бидний зүгээс хоригийн арга хэмжээг зөрчилгүйгээр байгалийн хийн төлбөрөө цаг хугацаанд нь төлж барагдуулах төлбөрийн нөхцөлийг хэрэгжүүлсэн.

Байгалийн хийн төлбөрөө еврогоор төлж барагдуулснаар бид өөрсдийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж үзэх болно” хэмээжээ.

Гуравдугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин байгалийн хий худалдан авч буй нөхөрсөг бус орнууд төлбөрөө рублиэр барагдуулах тухай тогтоолыг баталсан юм. Тийнхүү тогтоол хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн улс орнууд Гакпромбанканд данс нээлгэж байгаа билээ. Харин данс нээлгээгүй орнууд руу байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон бөгөөд баасан гарагт л гэхэд Финланд улс руу нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлт зогссон юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
1
0
0
1
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04